sonin.mn

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1148 дуудлага бүртгэгдэжээ.

Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Үүнээс нийслэлд золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх нэг, булаах нэг, хулгайлах 13, танхайрах 6 зургаа мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн нэг, залилан мэхлэх нэг, зам тээврийн хэрэг 12, осол 12 гарч 11 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв