sonin.mn

Өнгөрсөн бямба гарагийн өдөр " Их хэмжээний самар тээвэрлэсэн машин явж байна" гэсэн иргэний мэдээллийн мөрөөр шалгахад хууль бусаар самар тээж явсан иргэн баригджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрынхан " Istana " маркийн машинд 50 кг шуудайд савласан их хэмжээний самар тээвэрлэж явсан иргэн Э гэгчийг баривчлан шалгаж байна.

Мөн энэ үеэр хууль бусаар мод тээвэрлэж явсан хэд хэдэн зөрчил илэрчээ. Модыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг саатуулан, машин болон модыг хураан авч, шалгаж байна гэж тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг