sonin.mn

Өнгөрөгч долоодугаар сард Увс аймгийн иргэн О гэх эмэгтэй ОХУ-ыг зорьсноос хойш сураггүй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэрээр ОХУ-ын Тува руу наймаа хийхээр явсан ч ийнхүү алга болсон юм.

Тодруулбал, талийгаачийг алга болох үед ОХУ-д машинтай хүн шатсан хэрэг гарсан бөгөөд тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын иргэн байж болзошгүй хэмээн үзсэн. Үүний дагуу О-ийн гэр бүлийнхнээс ДНК-ийн шинжилгээ авсан байна.

Уг шинжилгээний хариугаар машинтаи шатсан эмэгтэй манай улсын иргэн О мөн болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар хэрэгт сэжиглэсэн хэн нэгэн байхгүй бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа талаар Тува улсаас манай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.

Эх сурвалж: