sonin.mn

“Цагаан захтнууд”-ын гэх тодотголтой хэрэг улам ихээр хvрээгээ тэлж олон ч төрийн албан хаагчид буюу дарга нар нь аавынд морилох болсоор хоёр жилийн нvvрийг vзлээ.

Тэгвэл энэ удаад хоёр жилийн өмнөөс хуулийнхан Нийгмийн халамж vйлчилгээний ерөнхий газрын vйл ажиллагаа болон санхvvгийн асуудлыг нь сайтар нягтлан шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч яг тийм зvйлээр гээд хэлчих тодорхой чиг байхгvй байсан учраас энэхvv хэрэг ихээхэн хаагдмал байдалтай байсаар өнөөг хvрсэн гэж ойлгож болно.

Тухайлбал, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхvvгийн тайлан тооцоо зарим нэг хvмvvсийн анхаарлыг татсан учраас ийнхvv нууц байдлаар орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгө нь зориулалтын бусаар өөр зvйлд зарцуулагдсан байж болзошгvй гэх хардлагыг хуулийнханд төрүүлсэн гэсэн үг.

Тиймээс зарим нэг зvйлийг нягтлахын тулд өнгөрсөн даваа гараг буюу 17-ны өдөр тус газрын дарга Д.Баярсайхан, Санхvv бvртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, нарыг Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгчийн захирамжаар Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан байна. Гэхдээ Д.Баярсайхан, Ч.Эрдэнбулган нараас гадна хэд, хэдэн эрх мэдэл бvхий албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байна.

Дээрх нэр бvхий хvмvvсийг хорих саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Дvvргийн нэгдvгээр прокурорын газраас хорих саналтай байгаагаа шvvгчид хvргvvлсний vндсэн дээр тэднийг цагдан хорьж байж зарим нэг зvйлийг лавшруулан шалгах шаардлагатай болжээ.

Өөрөөр хэлбэл, сэжигтнvvдийг цагдан хорихгvй бол тэд vгсэн тохиролцож, vгээ нэгтгэж, нэг мэдvvлэг өгөх магадалал өндөр байгаа учраас ийнхvv хорих болсон байна. Гэхдээ одоогоор тэднийг яг ямар хэргээр саатуулан шалгаж байгаа нь тодорхойгvй байна.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг нийгмийн даатгал , халамжийн мөнгөнөөс зохиомол нэрээр их хэмжээний мөнгө завшсан байж болзошгvй гэж шалгаж байгаа гэж хэлж байв. Харин өөр нэгэн баттай эх сурвалж хэлэхдээ “ Нэр бvхий хvмvvсийг халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгvй гэх асуудал.

Мөн Д.Баярсайхан дарга дvv нарынхаа компаниар дамжуулан халамжийн мөнгийг угаасан байж болзошгvй гэх хоёр гурван vндэслэлээр саатуулан шалгахаас өөр аргагvй болсон гэсэн. Гэхдээ одоогоор тэдний холбогдоод байгаа энэхvv асуудлыг зарим нэг хэвлэлийнхэн маш ихээр буруу ташаа зvйл бичиж нийгэмд бруу ойлголт өгч байна. Энэ хvмvvс яг одоогоор хийсэн хэрэг нь тогтоогдоогvй байгаа шvv дээ.

Д.Баярсайхан даргын дvv нарыг тvvний сэжиглэгдэж байгаа хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэв. Юутай ч албаны болон Нийгмийн халамжийн газарт ажилладаг эх сурвалжууд дээрх нэр бvхий хvмvvстэй холбоотой хэргийг өөр, өөрөөр тайлбарлан хэлж байсан юм.

Ингээд Нийгмийн халамж, vйлчилгээний ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчөөс эл хэргийн талаар асуухад “Тодорхой мэдээлэл алга” гэх хариулт өглөө. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр Д.Баярсайхан дарга өөрийн дvv нарынхаа компаниар дамжуулан эмнэлэгт огт хэвтээгvй хvнийг хэвтсэн мэт болгон хуурамчаар бичиг баримт vйлдэн халамжаас их хэмжээний мөнгө завшсан гэж ярьж байсан юм.

Тэгэхээр vнэхээр Д.Баярсайхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан дvv нарынхаа компаниар халамжийн мөнгийг шууд шилжvvлдэг байсан бол асуудал цааш улам ихээр өрнөх нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл энэхvv хэрэгт Д.Баярсайхнаас гадна тvvний гэр бvлийн бизнес болон олон хvнийг хоморголон шалгана гэсэн vг. Иймэрхvv төрлийн их хэмжээний мөнгө угаасан эдийн засгийн гэмт хэргийг манай шvvхийн байгууллага хэрэгсэхгvй болгож байсан тvvхтэй.

Мөрдөн байцаалт сайн хийгдсэн ч шvvхэд хэргийг хэрэгсэхгvй болгодог

Тухайлбал, 2012 онд Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч тvvх бичиж, санхvvгийн баримт бvрдvvлэх замаар Эрvvл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан.

Энэхvv хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлэн тогтоож хэргийг 2012 оны наймдугаар сард Чингэлтэй дvvргийн шvvхэд шилжvvлэхэд хэрэгсэхгvй болгож байсан ч энэхvv шvvхийн шийдвэрийг улсын яллагч хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэл бичиж Нийслэлийн шvvхэд хандснаар анхан шатны шvvхийн шийдвэрийг хэрэгсэхгvй болгож дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч хэрэг яаж шийдэгдсэн тодорхойгvй болж vлдсэн юм.

Мөн өнгөрсөн нэгдvгээр сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, vйлчилгээний хэлтсийн дарга, асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нар Монгол Улсын харьяатаас гарсан хvмvvсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хvнийг амьд мэтээр бичиг баримт бvрдvvлж, тэтгэвэр өгсөн гээд халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бvрдvvлж, завшсан хэрэгт тэдэнд шvvхээс ял оноосон.

Юутай ч хөдөө орон нутгийн “Жараахай”-нуудын араас “Акул”-ууд нь ийнхvv шалгагдах боллоо. Хамгийн гол нь саатуулагдсан хvмvvсийн ард улстөрийн томоохон хамгаалалт байгаа чраас энэ хэрэг цаашид хэрхэн яаж өрнөх бол гэсэн хvлээлт нийгэмд vvсээд байна.

Эх сурвалж: