МХЕГ-ын хvнсний чиглэл хариуцсан эрvvл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран “Грийн сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах болон тус дvvргийн наймдугаар хороонд байрлах төв агуулахад хяналт, шалгалт хийжээ.
Тус компани нь хvнсний сvлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг буцаан авч, төв агуулах дээрээ төвлөрvvлэн дууссан хадгалах хугацааг будаг шингэлэгчээр арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгадаг байна. Энэхvv хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгvй хvнсний бvтээгдэхvvнийг худалдаандгаргасан байна. Мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулан өгч байжээ.
Энэ нь “Хvнсний бvтээгдэхvvний аюулгvй байдлыг хангах тухай” хуулийн 8 дугаар зvйлийн 8.1/Хvнсний чиглэлийн vйл ажиллагаа эрхлэгч хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнээ хvний эрvvл мэндэд сөрөг нөлөө vзvvлж болзошгvй гэж vзвэл тэдгээрийг хvнсний сvлжээнээс буцаан авна; 12 дугаар зvйлийн 12.7.1/ шошго худал мэдээлэл агуулсан;12.7.3/ өөр хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар vйлдсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.
Тиймээс хугацаа дууссан “Mutton noodlesoup”,“Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,“Solomon-s seal tea” нэрийн 154 хайрцаг, нийт 8021,0 мянган төгрөгийн хvнсний бvтээгдэхvvнийгхурааж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зvйл хураах, улсын орлого болгох, vнэлэх, устгах vйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах vvрэг бvхий орон тооны бус зөвлөл”-д устгуулахаар шилжvvлсэн байна.
Мөн хадгалах хугацааг засварлаж худалдаанд гаргасан “Mutton noodlesoup”, “Carryramen” бэлэн гоймон, “Solomon-s seal tea” дvрдэг цайг “Хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хvнсний сvлжээнээс татан авахуулах албан шаардлагаар хугацаатай vvрэг даалгавар өгчээ.
Дээрх зөрчлийг vйлдсэн тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад “Хvнсний бvтээгдэхvvний аюулгvй байдлыг хангах тухай” хуулийн 19 дvгээр зvйлийн 19.1.3 заасныг vндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдvvлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5760000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан,зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынЭдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжvvлээд байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Naad muusain hoogiin solongosuudiig mongoloos albadan gargaj zailuulaachee. Naad muu novshnuud nutagtaa hezee ch ingej davrahgui. Mongoliin turiig ezengui, avilgad avtsanaar ni doromjilj bna.