sonin.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж буй ажлынхаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон таван хөтөлбөр танилцууллаа. Энэ хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Ер нь ямар үр дүнд хүлээж байна?

-Шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэсэн Шүүхийн шинэ мөнежмент хөтөлбөр, хүний нөөцийг бэлтгэх, шүүгч ажилтныг чадавхжуулах Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр болон Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр, Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, Шүүх ба олон нийт гэх таван хөтөлбөрийг баталжээ.

Эдгээр хөтөлбөрийн зарим нь энэ оноос биелэлээ олж эхэлсэн ба 2020 оныг хүртэл хэрэгжих юм. Үүнийг хэрэгжүүлсний дүнд иргэдийн итгэлийн хүлээсэн шүүхтэй болохзорилготой. Шүүхийн төсөв жил бүр нэмэгдэж байх ёстой. Гэхдээ ирэх оны төсөв 3.6 тэрбумаар буурч батлагдахаар УИХ-аас төлөвлөсөн байгаа.

-Энэ онд шүүхийн шинэтгэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэв?

-Шүүхийн шинэтгэлийг илүү бодитой шуурхай явуулах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодлогын хөтөлбөрүүдээ гаргасан байгаа. Тухайлбал, “Шүүх ба олон нийт" гэсэн хөтөлбөр бий.

Уг хөтөлбөрийг олон нийттэй хэрхэн харилцах, яаж нээлттэй ажиллах, итгэлийг нь хэрхэн хүлээх, иргэдийн хяналтад шүүхийг яаж оруулах вэ гэдэг үүднээс гаргасан. Хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ гэвэл шүүхийн хуралдаан бүгд нээлттэй болсон. Олны анхаарал татсан хэргүүдийг цахим хуудсандаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэх боломжийг нээж өгсөн.

Түүнчлэн “Шүүхийн шинэ менежмент’’ гэсэн хөтөлбөр гарсан. Уг хөтөлбөрийн дагуу шүүх цаашдаа цахим засаглалтай байх ёстой. Мөн орчин үеийн мэдээллийн технологийн хэрэгслийг бүрэн нэвтрүүлэх ёстой гэх зэрэг шалгуурын хүрээнд томоохон зорилтуудыг тавиад байна.

Өөрөөр хэлбэл, бух шүүхийн тамгын газруудыг буюу бүх шүүх хуралдааны танхимыг шилэн кабельд холбосон гэсэн үг. Энэ нь иргэний болон захиргааны, эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг удирдах тусгай хөтөлбөр буюу программтай болсон.

Уг программынхаа дагуу тухайн хэрэг үүсэхээс эхлээд шүүх хуралдаанд ороод шийдвэр нь гарах хүртэл бүх үйл явц компьютерээр хянагдаад эцсийн байдлаар сүлжээнд орно. Хэрэв ямар нэгэн байдлаар хуулийн алдаа гарвал а!агт буюу сануулга өгөх болно.

-Шүүхийг нээлттэй болгож шилэн кабелиар холбогдож байгаа. Одоогоор шилэн кабелиар холбогдоогүй газар байгаа юу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нээлттэй байлгах ажил дээр нэлээд анхаарч ажилласан. Тухайлбал, Монгол Улсын 79 шүүхэд үйлчилдэг 41 тамгын газар шилэн кабелиар холбогдсон. Энэ нь шүүхүүд. хоорондоо мэдээллийг чөлөөтэй солилцох, дамжуулах, цахим хэлбэртэй болоход ихээхэн чухал үүрэгтэй байсан.

Одоогийн байдлаар дөрвөн шүүх дээр шилэн кабелийн асуудал шийдэгдээгүй байна. Тухайлбал, Хархорин, Ханбогд, Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган гэх зэрэг газрууд холбогдоогүй байгаа. Гэхдээ энэ оны эцэс гэхэд шийдэгдчих байх.

-Иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхтэй болно гээд байгаа. Итгэлийг хүлээх хэмжүүр нь юу аэ?

-Хамгийн энгийн хэмжүүр бол олон нийтийн санал асуулгыг бид енгөрсөн долдугаар сард “Та шүүхэд итгэж байна уу "гэсэн судалгаа явуулахад иргэдийн 51 хувь нь итгэдэг гэсэн байсан. Мөн дахин хөдлөнгийн байгууллагуудаар судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа.

Дараагийнх нь шүүх ажиллагаанд иргэдийг оролцуулах асуудал буюу иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ордог болох. Удахгүй иргэдийн төлөөлөгчдийн жагсаалтыг батлах гэж байна. Удаах нь эвлэрүүлэн зуучлалын асуудал.

Иргэдийн маргаан, зерчилдөөнтэй асуудлыг заавал шүүхэзр бус эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдэж байна. Энэ ажлын хүрээнд 33 иргэний шүүхэд 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны явц зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдэд нээлттэй, ил тод хүртээмжтэй болж байгаа гэж бодож байна.

-Шүүгчийн хараат бус байдлын чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Ер нь хэргийн оролцогчдын хувьд хэргийн талаар шаардлагатай мэдээллүүдийг чөлеетэй авах, санал гомд-луудаа шүүхийн тамгын газарт өгдөг, бүр зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжуудыг нээж өгч байгаа.

Түүнчлэн шүүх хуралдааныг бүхэлд нь дуу, дүрсний бичлэг хийдэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байгаа. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд иргэд хяналт тавихад хамгийн наад захын шаардлага хангасан гэсэн үг юм.

Үүнийгээ дагаад хэргийн оролцогчид, шүүгчид шүүх хуралдаандаа нэлээд бэлтгэлтэй оролцдог болсон. Бид иргэдийн хяналтад байгаа гэдэг утгаараа шүүгч нар ч гэсэн шийдвэрээ гаргахдаа аль болох хараат бусаар мэргэжлийн төвшинд гаргадаг бзйдал руу илуү түлхэж өгч байгаа юм.

Шүүх дээр шүүгчээс гадна шүүхийн захиргааны ажилтан гэж байдаг. Өөрөөр хзлбэл, бүх хэрэг гомдлыг хүлээн аваад, хавтаслаж янзлаад, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж шүүгчдэд тусалдаг.

Тиймээс бид ялангуяа шүүгчийн туслах, шүүх хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтыг тусгайлан явуулдаг бүтэцтэй, Тусгайлсан хөтөлбөртэй, өөрийн гэсэн сургагч багш болон гарын авлагатай болох талаар ярилцаж байгаа. Тиймээс яг шаардлага хангасан хүмүүсийг шүүхийн тамгын газарт ажиллуулдаг болвол иргэдийг шүүх дээр яваад очиход хамгийн түрүүнд үйлчилдэг, харьцдаг хүмүүс мэргэжлийн шаардлага хангасан хүмүүс угтан үйлчилдэг болно гэсэн үг.

Тиймээс эдгээр хүмүүсийг сайн бэлтгэхээр зорьж байгаа. Ирэх жилээс үр дүн нь гараад эхлэх байх. Шүүгчдийн хувьд шалгалтыг бараг сүүлийн 20 жил ярьж байгаа. Шүүхийн хүрээлэн байгуулаад шүүгчдийнхээ сургалтын хөтөлбөрийг гаргаад байна.

Учир нь шүүгчийн мэргэжлийн хараат бус байдлыг хэрхэн хангах, шүүгчдэд өдөр тутамд хууль тогтоомжтой, шинжлэх ухааны ололттой мэдлэг, мэдээллийг мэдэж байх ёстой байдаг зэрэгт тулгуурлан хөтөлбөрүүдээ гаргасан. Тиймээс ирэх оноос эхлээд хөтөлбөрийнхөө дагуу сургалтууд нь яваад эхэлнэ. Тиймээс хүний нөөцийн чиглэлээр тодорхой алхам хийгдэнэ гэж харж байгаа

-Төрийн байгууллагууд уялдаа холбоотой байх асуудалд хэрхэн алхаарч ажиллаж байна. Тухайлбал, ШӨХТГ-аас аж ахуй нэгжүүд шалгалт хийдэг торгууль тавьчихдаг. Гэтэл тухайн байгууллага шүүхэд хандаг. Харин шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болчихдог?

-Манай шүүгч зах зээл болон бизнесийн чиглэлийн эрх мэдлийн чиглзлийн сургалт бага хийгдсэн байдаг. Иймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаа бизнесийн чиглэлээр сургалт явуулсан. Иймээс өрсөлдөөний чиглэлээр манай шүүгчдийн хувьд мэдэхгүй зүйл гарч байгааг үгүйсгэхгүй.

Өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан байгаа. Тухайлбал, ШӨХТГ-ын дарга, терийн эрх бүхий албан тушаалтан мөнгө төгрөг компанийн хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлэлээ гэдэг мэдээлэл гарсны дагуу бид нарт нөлөөллийн мэдүүлэг шүүхчээс ирсэн.

Төрийн өндөр албан тушаалтан шүүгчид дан нөлөөлөх байдлаар шүүх хуралдааны өмнө нь ийм мэдэгдзл гаргаж болохгүй гэдгийг шалгуулахаар өгсөн. Иймээс шүүгчийн хараат бус байдал, мэргэжлийн түвшинд өндөр ур чадвартай ажиллах нөхцлийг хангаж байгаа.

-Давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулснаар гомдол гаргах, магадгүй давж заалдах иргэдийн тоо багассан гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Буураагүй. Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулснаар давж заалдах эрх хязгаарлагдаж байна. Иргэдийн эрхийг хааж байна гэх зэргээр олон тооны өргөдөл гомдол ирсэн юм алга.

Гэхдээ ирж очиход бэрхшээлтэй байна гэж хэлж байгаа. Гэхдээ аль ч аймгийн шүүх дээр очоод техник технологийн боломжийг ашиглаад цахим хэлбэрээр шүүх хуралд оролцох боломж нээлттэй байгаа.

-Ямар нэгэн хэрэг дээр шүүхээс шийдвэр гаргахаар тухайн иргэн давж заалдах, эсвэл Дээд шүүхэд хандаж хэргийг хэрэгсэхгүй болго* дог вэ. Энэ нь тухайн шүүг-чийн шийдвэрийг үгүйсгэж байгаа юм шиг санагддаг?

-Монгол Улсын шүүхэд анхан, давж заалдах, хяналтын гэсэн гурван шаттай байгаа. Манай иргэд хуулийнхаа хүрээнд давж заалдах болон хяналтын шатанд гомдлоо гаргах эрхтэй. Энэхүү асуудал бүх улс орон адилхан байгаа.

-Шүүгчийн мэдлэг дээшлүүлэхэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Шүүгчийн мздлэгийн хараат бус байдал гэж байгаа. Бид хоёр чиглэлээр ажиллаж байна. Шүүгчийн сургалтын хөтөлбөрийг баталсан. Эхнийх нь шүүгчдэд дөрвөн төрлийн сургалт явуулна.

Шинээр гарч буй хууль тогтоомж, ёсзүй, мэргэжлийн ур чадвар дундын мздлэг гэсэн чиглэлээр. Негөөтэйгүүр шүүхийн шийдвэрт анализ дүн шинжилгээ хийж, шүүгчийн гаргасан шийдвэрййг талаар үндэслэлтэй шүүмжлэл гаргахыг дэмжиж байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: