sonin.mn

Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө угааж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын vйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шvvх хурал өнгөрсөн зургаадугаар сард болсон.

Тодруулбал, анхан шатны шvvхээс “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт 3,6 жилийн ял оноож, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугvй болохыг нь тогтоож, хэргийг нь хэрэгсэхгvй болгосон билээ. Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг гэм буруутай болохыг нь тогтоосон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгvй болсон гэж шvvх бvрэлдэхvvн vзсэн юм.

Хамгийн гол нь Д.Амарсайхан агсан буруутай гэдгийг тогтоосон учир Х.Анхбаярыг гэм буруутайд тооцож ийн ялласан гэж өмгөөлөгч нарыг зvгээс vзэж дахин давж заалдахаар болсон нь энэ аж.

Х.Анхбаярын хувьд 338 хоног хоригдсон учир энэ хугацааг нь тооцож хоёр жил хорихоор болсон байна. Тvvний давж заалдах шатны хурал баасан гарагт Улсын Дээд шvvхийн байранд болох аж.

Эх сурвалж: