sonin.mn

Сvvлийн vед охид, бvсгvйчvvд маань баталгаагvй гэж нэрлэгдсэн vр зулбуулах эм хэрэглэж, амь насаараа хохироод зогсохгvй насан туршдаа vрийн зулай vнэрлэж чадахгvй гашуухан гэмээр харамсмаар тохиолдол маш олноор гарах болсон билээ.

Уг нь vр хvvхэд гэдэг хvссэн болгонд олдоод байдаг бурханы бэлэг биш. Тиймээс л vр удмаа vлдээх гэж хvн болж төрснийх нь утга учир оршино хэмээн ардын зvйр цэцэн vг ч байдаг. Гэтэл сvvлийн vед хар захууд дээр монголын vр удмыг vндсээр нь устгах гэсэн хятадын бодлого яваад байна уу даа гэсэн хар өөрийн эрхгvй төрж байна.

Ийн хэлэхийн учир нь өчигдөр Нийслэлийн Эрvvл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Баянзvрх дvvргийн 14 дvгээр хороо “Нарантуул” захын нутаг дэвсгэрт vр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрvvлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгуулсан юм.

Шалгалтаар “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ vр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгvй худалдан борлуулж байсныг илрvvлж, харъяа дvvрэг дэх цагдаагийн хэлтсийн жижvvрийн албанд хvлээлгэн өгсөн юм.

Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан хоёр иргэнийг Баянзvрх дvvрэг дэх цагдаагийн нэгдvгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар өнгөрсөн долоо, наймдугаар дугаар саруудад тус тус илрvvлж, эрvvгийн хэрэг vvсгэж байсан ч өнөөг хvртэл хятад улсын чанарын баталгаагvй хуурамч гэх vр зулбуулдаг эм зарагдсаар байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь Нарантуул захад баталгаагvй эм зардаг хэсэг бvлэг наймаачид байдаг юм байна.

Тэд энэхvv эмээ 20 мянган төгрөгөөр зарж өөрсдийн гэсэн томоохон сvлжээг бий болгоод авчээ. Тvvнчлэн тус захын бусад наймаачид хууль бус эмийн наймаа хийдэг хvмvvсийгээ “Алуурчид” хэмээн нэрлэсэн байдаг гэнэ. Муу арга залийг хэрэглээд сурчихсан эмний наймаачид дvvргийнхээ байцаагч нарын царайг тогтоочихсон учир шалгалт хийх гээд очихоор нь зугтаад алга болчихдог байна.

Манай улсын хууль тогтоомж сул байдаг учраас тэдэнд ногдуулдаг шийтгэл нь их хөгийн байгаа юм. Уг нь зохион байгуулалттайгаар хvний амь насыг хохироож байгаа алуурчдыг төр төмөр нvvрээ харуулж хатуу цээрлэл vзvvлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, бид хvн амынхаа тоог өсгөх гэж бодлогоор маш олон ажил хийж байгаа. Гэтэл төр засгийн гаргасан энэхvv шийдвэрийг vл огоорч байгаа нөхдvvд хvний амь насыг юман чинээ бодолгvйгээр халтар хэдхэн цаасны төлөө явж байгаа нь vнэхээр харамсалтай.

Бид ямар хятад улс шиг шороо шиг олууллаа биш одоо л нэг ирэх онд гурван сая дахь иргэнээ хvлээж авна хэмээн улсаараа хөөрцөглөж байгаа. Гэтэл энэ мэтийн алуурчид охид, бvсгvйчvvдийн минь амьдралыг халтар цаасаар хэмжиж байгаа нь арай ч дээ гэж зэвvvцэх сэтгэл төрж байгааг нуух юун.

Тухайлбал, эн төрлийн хууль бус наймаа хийсэн хvнд дараах хууль vйлчилж байгаа нь харамсалтай байна. Тодруулбал, Эрvvгийн хуулийн 161 дvгээр зvйл ангид зааснаар хориглосон vйлдвэрлэл vйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, vлэмж буюу их хэмжээний орлого олсон бол тухайн эд хөрөнгийг хураах, буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 3-6 сар хvртлэх хугацаагаар баривчлан шийтгэнэ хэмээн заасны дагуу тухайн хvмvvст арга хэмжээ авдаг байна.

Мөн захиргааны хариуцлагын хуулиар бол зарж буй эд, бараа, материалыг нь бvгдийг нь хураах, тvvнээс олсон ашиг орлогыг нь мөн хураах, торгууль тавих арга хэмжээг авдаг” гэх заалттай. Vнэндээ энэ хуулийн заалт хууль бус эмийн наймаачдын инээдийг хvргэж санаатайгаар хvний амь насаар даажигнаж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх.

Уг нь Эрvvгийн хуулийн 91 дvгээр зvйлд заасны дагуу хvний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 15-25 жилийн ял оноодог. Мөн бvлэглэж, урьдчилан vгсэн тохиролцсон, зохион байгуулалттайгаар хvний амь нас хохироосон бол Эрvvгийн хуульд заасны дагуу 15-25 жил хvртэл хугацаагаар хорих, эсхvл цаазаар авах хvртэл ялаар шийтгэдэг байх юм.

Гэтэл vр зулбуулж хvний амь насыг санаатайгаар бvлэглэн хохироож байгаа эмийн бvлэг наймаачдыг хэдхэн төгрөгөөр торгоод л өнгөрч байгаа нь тэднийг “Дахиад хvний амь насыг хөнөөж болно шvv” гэх vгийг хэлсэнтэй адил байгаа юм. Холбогдох хууль хяналтынхан vе, vе шалгадаг хэдий ч тэд хэн нэгнээс шалгалт хийх сургийг сонсоод бvгд нуувчиндаа ордог байна.

Ийм учраас нийслэлийн Эрvvл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын эмийн бvртгэлд ороогvй, баталгаагvй, хятад улсад vйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгvй эм, эмийн бэлдмэлийг хувь хvний гар дээрээс авч амь нас эрvvл мэндээ хохироохгvй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан доор хэрэглэхийг сануулсаар байгаа ч охид, бvсгvйчvvд маань төдийлөн тоохгvй байгаа нь тэдний амьдралд vvрдийн хар толбо vлдсээр байх болно гэдгийг ухаарахгvй байгаа нь даанч харамсалтай.

Эх сурвалж: