sonin.mn

Тагнуулын ерөнхий газраас  хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Үүнд иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх, авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж үзэх шаардлагатай.

Мөн түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх, тухайлбал БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг.

Төрөл садан, найз нөхөд, танил хүмүүс тань хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж үзэхийг сонирховол түүний хор хөнөөлийн талаар ойлгуулж анхааруулахыг зөвлөж байна.