sonin.mn

2014 онд Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэг, хийн буу, сумтай холбоотой мэдээ, мэдээлэл 40 бүртгэгдсэн байна. Үүнээс гар буу тулгаж дээрэм хийсэн -1, буу тулгаж барьцаалсан -1, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан -7, нохой буудсан -3, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хадгалсан-5, хориотой ан хийсэн-2, сум зарсан-2, буудсан гэж дуудлага өгсөн -2, тэсрэх аюултай их буу, минемотны сум олдсон таван тохиолдол байна.

Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчлийг илрүүлж, 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авчээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв