Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ. Энэ талаар УБЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан,цагдаагийн хошууч Б. Саруултуяагаас тодрууллаа.
- Яг өнөөдрийн байдлаар гэмт хэрэгт хичнээн хүүхэд холбогдоод байна?
- Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 550 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдоод шалгуулж байна.
-Хүүхэд хохирох нь ихэслээ гэж эцэг эхчүүд бухимдаж байдаг. Үнэхээр ч хүүхэд их хохирч байгаа харагдах юм?
- Бидэнд байгаа бүртгэлээр гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирсон нь үнэн.
- Хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өссөөр байна гэсэн үг үү?
- Тийм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар өссөн. Үүний дотор гэмт хэрэгт холбогдогч 5,4 хувиар, хохирогч 5,9 хувиар тус тус өсөөд байна.
-Тэгвэл гэмт хэргээс яаж сэргийлэх вэ, эцэг эхчүүдэд юу анхааруулах вэ?
-Юуны өмнө цагдаагийн газраас телевиз, радио, сайтууд болон хэвлэл мэдээллээр байнга сэрэмжлүүлж байгааг эцэг эхчүүд ихэд анхаарч хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, шинэ жилтэй холбоотой арга хэмжээнд оролцуулахдаа дагаж хүргэж өгөх, арга хэмжээний дараа тосч авах, ганцааранг нь гудамж талбайд явуулахгүй байх, их хэмжээний мөнгөтэй гаргахгүй, үнэтэй гар утас хэрэглүүлэхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй.
Мөн гэртээ хүүхдээ орой үдэш харгалзах хүнгүй орхиж болохгүй. Гэр хороололд хүүхдээ эзгүй орхисноос гал түймэрт өртөх, хулгай дээрэмд автуулах явдал нэмэгдэх төлөвтэй байгааг чухалчлан анхааруулав.
Ж.Батсайхан
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ардчилсан тамд хүүхэд хөгшидгүй зовон тарчилж байна!Харин төрийн хулгайчууд эх орон газар шороог маань зарж ард түмнийг дарангуйлан мөлжиж хагартлаа баяжиж жаргал дундаа мансуурч бидний дээрээс шүлсээ хаясаар байна!! Хүмүүсээ сэргээчээ ирээдүй маань ийм байхад монгол хүн бүр санаа зовох ёстой !!!! Төрийн хулгайчууд биднээс дээрэмдсэн мөнгөөрөө хүүхдүүдээ дэлхийн нэр хүндтэй сургуулиудад явуулж боловсрол эзэмшүүлж байхад ард түмний хүүхдүүд хоолгүй өлсөж хулгай хийж биеэ үнэлж хужаануудад зарагдаж өдөр хоног өнгөрөөж байна!Энэ зөв юмуу!!!
Beautiful woman.
nam tor muugiinh! Ard tumnii amidral muugiin barimt jichee ene!
Mongol ulas yadagaach aldaad bna daa!!!hyyhediin gemt hereg ikhesene gedeg bol ter ylasiin ard tymen ger byl hyyli yos zadarsanii sinj dee!!iim ylas oron ydaan yabj zeb zyitei eyreg sain yzyylelt garahgyi l bolob yyd aa!Mongol mini jaahan hamjaaragatai ardchilsan yed alhahgyi bol Delhiin ylas oronyydaas doosoo orood hamgiin hychirhiilel ikhetei aimsigtai oronii toond orj medeheer bna daa!!!tor ni yadyyralaan bagasgah ard tymenee geh setgel zyrh gargah chag ni irjee?gej harj bna!Deer syygaa Elbegdorj sig zysan alyyrchin bol Mongoliig bysniylahaas dees tatahgyi yum bna!ynen dyr ni Naiman jiliin tyrs erenhiilegch nertei maltai yablaa giisen yum alga?harin sard (ene 11sard)169 hyn chag bysaar ami yregdjee!24925 hyn gemt heregt byrtgegdej emneh oniihoos 1703 hybiar eseed l yabj bna,gemt heregiin ylamaas 9984 hyn gemtej emneh oniihoos 1026 hyneer nemegdsen gejee,Nas barsan hynii too emneh oniihoos 15,2 hybi esej 135 hyn nas barjee!!irgenii dain bolj baigaa yum sig asar tom too garchee!!!yahaaraa Mongoliin cheleet taliin nyydelchin Mongolchyyd ene ardchilsan nertei teneg niigemd chini yhej seheed bnaa?ene ychiraan erenhiilegch nertei malaan tailbaraan heleye chag ni irjee!!!ardyyddaa!!!songyyli egehdee yhaanaa yraldyylaj syrchgaa!!!!zeb hyneen songoj Elbegdorj metiin hosgoryyldag etgeedyydiig songood bid yu olj giib dee?......dendyy haramsaltai yum bis yy?.....yhej yregdej baigaa hymyysiin too heterchee!!!!!ardyyd aa,ta nar sereh chag chini irjee!!!
ymr saihan amitan be...tsagdaad bas iim saihan amitan bnaa...taniltsah umsan...
setguulchee ene saihan amitanii facebook hayagiin uguuch...haritsaj taniltsmaar bnaa
jinhen saihan mongol busgui baina ch de