sonin.mn

Сүүлийн үед бусдын эд зүйлсийг булааж дээрэмддэг, бүлэглэн танхайрдаг үйлдэл буурахгүй байх хандлагатай байна. Зодоон болоод байна, согтуу хүн танхайраад байна, нийтийн байранд зодолдоод байна, орцонд зодолдоод амраахгүй байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

"Дөлгөөннуур" төвийн орчим 12-р сарын 15-нд Toyota Prius-20 автомашины жолоочийг машиндаа сууж байхад нь үл таних 5-н залуу хутга тулга "Samsung Note-2" гар утсыг дээрэмдэн, найзын хамт автомашины тээшний саванд хийж яваад "Хүчит шонхор" захын урд талын үерийн даланд үлдээгээд зугтаажээ.

Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэн Х согтуурсан үедээ бусадтай бүлэглэн үйлдснийг нь тогтоон шалгаж байна. Гар утаснаас болж эрдэнэт хүний амь насыг хохироох нь холгүй үйлдэл гарчээ.

Мөн нийтийн байранд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу шалгахад Дархан-уул аймгийн 3-р багт суух иргэн А согтуурсан үедээ нэг удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хутгыг нь хураан Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах байранд согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн оршин суугч 25 настай А нь согтуурсан үедээ тус эмнэлгийн хүлээн авахын хаалганы шилийг хагалж танхайрсныг таслан зогсоолоо.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв