sonin.mn

Улсын хэмжээнд энэ оны эхний арванэгдүгээр сарын байдпаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсэний 6138 буюу 24.6 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм байна.

Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурсан бол Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг Цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Улмаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350.863.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Д.Нэргүй

Эх сурвалж: