sonin.mn

Цагаан зээрийн хууль бусаар агнах болсонтой холбоотойгоор МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамхандаас дараах асуултад хариулт авлаа.

-Цагаан зээрийг зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон. Гэвч хулгайгаар агнасан байна. Танай зүгээс ямар ажил хийж байна вэ?

-МХЕГ-аас жил бүр тогт- мол хяналт, шалгалт тавьж ажилладаг. Ингэхдээ аймаг болон сумын байгаль орчны байцаагч, онцгой байдлын албатай хамтран ажиллаж ирсэн. 2012 оноос өмнө Дорнод аймгийн зах дээр цагаан зээр, чонын махыг ихээр худалдаалдаг байсан.

Цагаан зээрийг зөвшөөрөлгүй аг нахыг хориглосон хууль гарснаас хойш цагаан зээрийг хууль бусаар агнах үзэгдэл далд хэлбэрт шилжсэн гэж болно. Саяхан Сүхбаатарт хоёр айлын гэрээс нийт 52 цагаан зээрийг илрүүлсэн. Тэдгээрийг хууль бусаар агнасан байсан. Энэ хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байна.

-Энэ жил хэчнээн цагаан зээр агнах зөвшөөрөл олгосон бэ?

-Энэ онд Дорноговьд 200, Төв аймагт 100 нийт 300 тоо толгой цагаан зээрийг ахуйн зорилгоор агнах зөвшөөрлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар баталсан. Сүхбаатар, Дор нод, Хэнтий аймагт цагаан зээр их хэмжээгээр нутагладаг.

Эд гээр аймгийнхан агнуурын нөөцөө нарийвчлан тогтоогоогүй учир энэ жил зөвшөөрөл олгоогүй. Ахуйн зориулалтаар цагаан зээ рийг агнахдаа Амьтны тухай хуулийн дагуу төлбөр, хураамж төлдөг.

Төлбөрийн хувьд экологи, эдийн засгийн үнэлгээнээс хамаарч цагаан зээрийн эр нь буюу ооныг 500, эм буюу шаргачинг нэг сая нэг зуун мянгаар үнэлдэг. Тиймээс нэг цагаан зээр агнах төлбөр 100 мянга, хураамж найман мянган төгрөг болдог. Энэ мөнгийг аймаг, сумын байгаль хамгаалагч, байцаагчид тушааж агнах газраа заалгаж тогтоолгодог.

-Цагаан зээрийг агнах хугацааг хуулиар заасан байдаг уу?

-Жил бүрийн арванхоёр- дугаар сарын 1-нээс дараа жилийн наймдугаар сарын 31-ны өдөр хүртэл агнаж болохгүй гэж зааж өгсөн.

-Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Амьтны тухай хуульд заас наар экологи, эдийн засгийн үнэлгээг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийтгэл ногдуулдаг.

-Манай улсын хэмжээнд хэчнээн цагаан зээр нутаглаж байна вэ?

-Хамгийн сүүлийн үеийн судалдаагаар манай улсад хоёр сая гаруй цагаан зээр байгааг тогтоосон. Энэ нь дэлхийн цагаан зээрийн 80 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

Д.Нэргүй

Эх сурвалж: