sonin.mn

Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид 2014 онд аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг ослын нийт 104 удаагийн аюулт үзэгдэлд арга хэмжээ авч ажиллажээ.

Эдгээрээс объектийн гал түймэр 72, ой хээрийн түймэр найм, малын халдварт өвчин ес, үер усны осол зургаа, хүчтэй салхи шуурга ес гарч, долоон хүн амь насаа алдаж, 518 толгой мал хорогдож, 770 гаруй сая төгрегийн хохирол учирсан байна. Аюулт үзэгдлийн хор уршиг, хохирлыг арилгах арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 34,0 сая төгрөг, Улсын онцгой комиссоос 127,0 сая төгрөгийг шийдвэрлэжээ.

Аюулт үзэгдэл ослын хохирлыг арилгах гарсан галыг унтраах, үер усанд осолдсон иргэдийг эрж олох, хорио цээрийн дэглэм сахиулах, гамшигт хорогдсон малыг устгах зэрэг үйл ажиллагаанд аврагч, гал сөнөөгчид 135 хоног ажиллаж, гурван хүний амь нас, байгаль орчин, иргэд байгууллагад учирч болох 385 сая гаруй төгрөгийн өмч хөрөнгө,16 барилга байгууламж, гэр орон сууцыг авран хамгаалсан байна.

Мөн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 19 сумын 473 аж ахуй нэгж, байгууллагад хийж 800 гаруй зөрчил дутагдал гаргасныг илрүүлж 219 албан шаардлага, 84 мэдэгдэл, 5 танилцуулга бичиж зөрчил дутагдлын арилгуулах арга хэмжээ авчээ. Г

амшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагын ажилчид, оюутан сурагчид зэрэг 22.624 хүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийсэн байна.

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин