sonin.mn

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотын Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1393 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Үүнээс нийслэлд золгүй байдлаар нас барсан таван хүн, дээрэм нэг, хулгай арав, танхай долоо, зам тээврийн хэрэг 16, осол 16 гарч 18 хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: