sonin.mn

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Саруултуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сурагчдын амралттай холбоотойгоор бага насны хүүхдүүд гэмт халдлагад өртөх нь ихэссэн тухай мэдээлэл байна?

-Ерөнхий боловсролын сургуулийн амралттай холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүд гэмт халдлагад өртөх нь тохиолдол багагүй гарч байна. Тухайлбал, дээрмийн халдлагад ихэвчлэн 14-15 насны хүүхдүүд өртсөн байна. Эдгээр хүүхдүүд гар утсаа дээрэмдүүлэхдээ бусдад зодуулсан гэх олон тохиолдол гарчээ.

Хүүхдүүд үзвэр үйлчилгээний буюу олон хүнтэй газарт явахдаа үнэтэй гар утсаа ил бариад нвж байдаг. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсаараа тоглох, дуу сонсч явах зэргээсээ болж хулгай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээд бүртгэгдсэн.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байна. Хүүхэд хэнтэй нөхөрлөж хаагуур явж байгаа тал дээр хараа хяналт тавж анхаарах шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд хэн нэгэнд уруу татагдан гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсан.

Учир нь зарим нэг эцэг, эхчүүдийн хараа хяналт сулаас нэг нэг.эндээ уруу татагдан хэсэг бүлгээрээ нийлж нэгнийгээ дээрэлхэх, дээрэмдэх хэрэгт холбогдсон хүүхдүүд ч байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ 15 нас хүрчихсэн, биеэ даах чадвартай болсон гэж тоохгүй орхиж болохгүй гэдгийг сануулах нь чухал.

Хэдий хүүхэд өсвөр насанд хүрсэн ч хэнтэй хаана, юу хийж байгаад нь заавал хараа хяналт тавьдаг байх нь эцэг, эх асран хамгаалагч та бүхний үүрэг юм гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэгээд ч энэ насандаа өсвөр насныхан хэн нэгэнд уруу татагдаж гэмт хэрэгт холбогдох нь их байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Бага насны хүүхдүүд цанын баазад гулгаж байхдаа гэмтсэн тохиолдол гарч байна уу?

-Сургуулийн амралт эхэлсэн болохоор энэ үед тэдний уулзалтууд ямар нэгэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болж байгаагаас үүдсэн асуудал их гардаг. Тухайлбал, агаар салхинд гарч гулгах, амрах зугаалахдаа хэсэг бүлгээрээ харгалзах хүнгүйгээр явах нь их.

Үүнтэй холбоотой болзошгүй аюул осолд өртөх, гэмт хэрэг, зөрчил, гэмт халдлагын хохирогч болж болзошгүй юм. Саяхан буюу энэ сарын 2-нд ерөн-хий боловсролын сургуулийн сурагч золгүй байдпаар хүний аминд хүрсэн хэрэг гарсан.

Тодруулбал, “Хандгайт" амралтад хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад 60 настай эрэгтэй Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 15 настай эрэгтэй Г нь санамсар болгоомжгүй байдлаас чаргаар мөргөж, золгүй байдлаар амь насыг нь хохироосон хэрэг шалгагдаж байна.

Хүүхдүүдийн хичээлийн амралт дуусах хугацаа болоогүй байна. Хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: