XVII жарны “Согтоогч” хэмээх модон хонь жил айлчлан ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Жилдээ ганц тохиох уламжлалт баяраа элбэг, дэлбэг сайн сайхнаар угтахыг хэн хүнгүй хүсдэг. Тиймээс өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө цагаан сарынхаа ширээг чимэх тавгийн идээ, ууц, бууз, банш, зочлон ирсэн гийчдэд өгөх гарын бэлэг зэргийг базаадаг.
Цагаан сарын баяр ойртож байгаа учир ийм дүр зураг ч харагдах болов. Ингэж арайхийн бэлтгэсэн бэлэн зүйлээр цагаан сарынхаа баярыг тэмдэглэхийг зоригсод олон. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ хулгайлах, хамгаалах гэсэн дайн эхэлж, газар авчээ. Энэ нь баярын өмнөх өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын байдал хүндрэх хандлагатай болж хулгай, булаалт, дээрмийн гэмт хэргүүд эрс нэмэгддэг гэсэн үг.
Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэний үхэр, адууны мах, борцолсон мах зэргийг хулгайлсан байна. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, банш, ууцны хулгай их гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Цагаан сарынхаа баярыг бусдын бэлтгэсэн зүйлээр хүүдэгнээд өнгөрөөчих санаатай хүн сүүлийн үед олон болжээ. Уг нь бузар аргаар шинэлэбэл, буян хишиг нь арилмаар санагдах юм. Цадигаа алдаж, цагаандаа гарсан хулгайчдад буян нүглийн тухай ойлголт үгүй байх л даа. Өнгөрсөн жил нэгэн иргэн 90 литр айргаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.
Мөн хуруу хумсаа хөдөлгөж явдаг хулгайчийн гарт биш худ ураг, хамаатан садан, анд нөхдөдөө ууц, бууз, баншаа алдаж байсан гэнэ. Эд зүйл, идээ ундаагаа гэртээ манаад сууж байх л дутаж дээ.
С.Нэмэх
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ийм хулгай бол аль соц уеээсл байсан байхч болно!Бид нар дунд сургуулийн сурагч нар шоно нийлж хичээл хийнэ,зураг угаана гээдл 2-3аараа нэгнийдээ шонжингоо бужигначихдаг байлаа.Яг тэр уед юмсан шоно суугаад хичээл хийж байтал гэдэс олсоод болдоггуй,цонхоор гадагш хартал айл болгоны шахуу цонхоор холдоосон ууттай бууз унжуулсан харагдаад бид гялс гарч ууттай бууз нэг давхарын Айлын цонхноос чангааж ирээд гэдэс гарч байсаныг одно болтол хоорондоо ярьж хохролддог
эс өгснийг авна гэдэг яаж ч байсан буруу. чамайг хүүхэд байхдаа авсан юм гээд өршөөнө гэж бодоо юу, үгүй шдээ. Буруу л бол буруу.
За за тэгвэл хуухэд байхдаа хулгайлсан хэдэн буузныхаа толоо одоо шоронд суухнь гэж ойлголоошд!Биднийг хуухэд байхад Чинь амьдрал тэгш,баян ядуугийн зороо гэж байхгуй бугдл тэгшхэн Адил амьдардаг байсан уже!Тийм уедч хулгай гээч юм дэлгэрэнгуй байсан юм Чинь оноодор шиг Монголын нийт хун амын дийлэнхнь гуйлга гуйх шахуу ядуу амьдарч байгаа нохцолд хулгай бол естой хамгийн моодны ажил байж таараа биз!
Хулгайч удамтай,генд нь шингэсэн нөхөр байна даа
a
B