sonin.mn

Цагдаагийн байгууллагад сүүлийн үед автомашины эд зүйлээ хулгайд алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ. Зах худалдааны төв, байрны гаднах ил зогсоолоос бусдын автомашины эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг гарсныг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт долоон автомашины эд зүйлийг тоносон хэрэг гарчээ. Тиймээс иргэд ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камерийн орчинд орхиж байх. Боломжгүй тохиолдолд автомашиндаа дохиоллын систем суулгахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

С.Хорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн"