sonin.mn

Баянзүрх дүүрэгт Улиастайн уулзварын зүүн замд энэ сарын 17-нд авто автомашины ноцтой осол гарсан. Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн автомашин "Истана" маркийн микро автобустай мөргөлдсөний  улмаас "Истана"  машины жолооч болон нэг зорчигч амь насаа алдаж, 10 гаруй хүн бэртсэн билээ.

 Ослын газарт хийсэн эхний үзлэгээр “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг Х гэгч нь  жолоодож явахдаа эсрэг урсгалд орж “Истана” маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзжээ. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: