sonin.mn

Прокурорын газарт он гарсаар иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэл иржээ. Нийслэлийн Прокурорын байгууллагаас эдгээрт  хяналт тавьж ажиллана гэлээ.

Үүний 821 буюу 25 хувийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байгаа аж.  Удахгүй уламжлалт баяр “Цагаан сар” болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн хөдөлгөөн ихэсдэг ба дээрх байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг  нэмэгддэг. Тиймээс иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: