sonin.mn

Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдөр гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас гурван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээлэв.

 

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн нэг хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн нэг хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байгаа аж.

Эх сурвалж: