sonin.mn

Урд хөршид аялан тоглолтоор явж байсан “Шинэ үе" продакшны залуу жүжигчин Т.Билгүүн энэ сарын 23-нд зам тээврийн осолд орж, харамсалтайгаар амиа алдсан. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт сүүлчийн замд нь үдсэн. Одоогоор түүний ослын шалтгааныг Хятад улсын цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар том оврын машинтай жолоочийн 100 хувь буруу хэмээн үзэж, 15 жилийн хорих ял төлөвлөжээ.

Учир нь шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр том оврын авто машины хятад жолооч хурд хэтрүүлснээс болж энэхүү эмгэнэлт явдал болсон гэж гарчээ. Уг нь тухайн осол болсон зам дээр 30 км цагийн хурдтай явах ёстой байсан аж. Хэрвээ том оврын авто машины жолооч хурд хэтрүүлж явсан нь тогтоогдвол \бүх хариуцлагыг ганцаараа хүлээх юм байна.

Эх сурвалж: