sonin.mn

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж тэдэнд ял оноолоо.

 "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад таван жил 10 сар жилийн хорих ял оноож, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчдээс тус бүр нэг сая төгргөийг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Оноосон ялыг чанга дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргасан талаар тус шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Энхбаяр мэдээллээ.

Мөн улсад учруулсан 35.252 тэрбум төгрөгийг "Саусгоби сэндс" компанийн данснаас гаргуулахаар боллоо.

Ж.Батсайхан

Эх сурвалж: