sonin.mn
Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 19-нд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн гудамжинд айлын гэр шатаж,  нэг хүн амь насаа алджээ.  Битүүний шөнө солигдох мөч буюу 01.33 цагийн орчимд таван ханатай гэр  шатсан байна. Шөнийн галын улмаас 97 настай эмээ амь насаа алдаж, 28 настай эмэгтэй түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Гал гарсан шалтгаан нөхцлийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: