sonin.mn
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 61 дуудлага ирж, гал унтраагчид шуурхай ажиллан галыг унтраажээ. Мөн тус газрын аврагчид аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28  хүний амь биеийг аварсан байна. 
 
Гарсан  гал түймрийн  дуудлагын 50 гаруй хувь ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт  хог шатсан дуудлага байжээ. Иймээс ил задгай хог хаяхгүй байх, орон сууцны жижүүр, “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны холбогдох албан тушаалтнууд дор бүрнээ анхааралтай ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг