sonin.mn
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд гэм хорын хохиролд нөхөн авах 200 сая төгрөгийг төрөөс нэхэмжилжээ.
 
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хандсан нэхэмжлэлдээ тэрбээр, "Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан.
 
Шүүхээс миний гэм буруугүйг тогтоож, цагаатгасан бөгөөд цагдан хоригдох хугацаанд сэтгэл санааны хохиролд дээрх мөнгийг нэхэмжилж байгаа" гэдгээ дурджээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг