sonin.mn

Өнгөрсөн сар шинийн өмнө бид “МИАТ” ХК-ийн агаарын нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх нээлттэй тендер хэрхэн явагдаж ямар компани ялсан тухайг мэдээлж байсан. Тодруулбал, тус компани энэ сарын 12-ны өдөр тендерт ялсан компаниа зарласан гэсэн vг. Энэ тендерийн ялагчаар Швейцар улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Gate Gourmet” гэх компани ялалт байгуулсан боловч оролцсон нэр бvхий компаниуд өдгөө тендерийн vйл ажиллагааг шалгуулахаар Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт гомдол гаргаж эхэлсэн байна. Тиймээс Сангийн сайд Ж.Эрдэнэбат таныг ч энэхvv хууль бус явагдсан гэх тендерт анхаарлаа хандуулахыг олон хvн хvсч буй юм.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргасан хvмvvс энэхvv тендерийг хууль бус гэж vзэж байгаа төдийгvй гадны компани илт давуу байдлаар ялсан нь vнэнд нийцэхгvй байгаа учир дахин тендер явуулж өгөхийг хvссэн байна. Хамгийн гол нь “МИАТ” ХК-ийн удирдлагууд "Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай" хуулийн заалт болох худалдан авалтын хамгийн доод vнийн санал нь хамгийн сайн тендер байх болно гэсэн заалтыг зөрчиж “Gate Gourmet” компанид боломж олгосон нь ихээхэн асуудал дагуулах болжээ. Юутай ч уншигчддаа бодит vнэнийг мэдээлэх vvднээс “Орем Трейд" ХХК, “Номадс” сvлжээний тендерт оролцсон бичиг баримтыг цувралаар хvргэх болно. Харин энэ удаагийнхаа дугаарт “Макс хvнс” ХХК-ийн тvншлэлтэйгээр оролцсон “Скай катеринг ХХК-ийн тус яаманд гаргасан гомдлыг товчхон сийрvvлье.

Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт гомдол гаргах нь:

Манай байгууллага МИАТ ТӨХК-иас 2014 оны 11 дvгээр сарын 14-ний өдөр зарласан 14/15 дугаартай “МИАТ ТӨХК-ийн нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” гvйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон бахуулийн шаардлага хангасан тендерийн бичиг баримт, өрсөлдөхvйц сайн тендерийг тогтоосон хугацаанд хvргvvлсэн. Гэтэл захиалагч болох МИАТ ТӨХК-иас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/531 тоот албан бичгээр манай компанийг захиалагчийн баталсан баримт бичгийн шаардлагыг хангаагvй зарим материал ирvvлсэн тул шалгараагvй талаар мэдэгдлээ. Манай компанийг шаардлага хангаагvй гэж vзэж тендерт шалгаруулаагvй шийдвэрийг бид дараахь vндэслэлээр эс зөвшөөрч энэхvv гомдлыг гаргаж байна. Vvнд:

Худалдан авах ажиллагааны зарчмыг зөрчсөн

1.МИАТ ТӨХК-ийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/531 тоот албан бичгийн 1 дvгээр зvйлд “ТШӨХ 4.4.б Скай Тракс байгууллагын гурав болон тvvнээс дээш одтой авиа компаниудад сvvлийн 2 жилийн хугацаанд нислэгийн катерингийн vйлчилгээг vзvvлсэн байх гэсэн атал...vзvvлээгvй” байна гэжээ.

Скай Тракс байгууллагын стандарт бол Монгол улсад одоогоор нээлттэй, өрсөлдөөнт тендер зохион байгуулахад vл нийцэх, боломжгvй стандарт бөгөөд энэ стандартыг бvрэн биелvvлэх боломжтой компани одоогоор Монгол улсад ганцхан байгаагаас vзвэл тус шалгуур vзvvлэлт нь ТБОНӨХБАVХАТХуулийн 6 дугаар зvйлийн 6.1-д заасан “Худалданавахажиллагаандилтод, өрсөлдөхтэгшболомжтой, vрашигтай, хэмнэлттэй,
хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн зарчмыг зөрчсөн, шудрага, тэгш өрсөлдөөнийг боомилсон, өөрийн улсын онцлогт vл тохирсон vзvvлэлт тул ганцхан нэр бvхий Монгол компани эсвэл гадаадын компани л тендерт ялах боломжтой хууль бус шалгуурыг vндэслэж тендерт ялагчаа тодруулсан нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил vйлчилгээ худалдан авах ажиллагааны зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон.

Захиалагч шалтаг заан шаардлага хангаагvй хэмээн vзсэн нь vндэслэлгvй

2.МИАТ ТӨХК-ийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/531 тоот албан бичгийн 1 дvгээр зvйлд “Гэрээний тусгай нөхцөл /цаашид ГТН гэх/ -ийн 3.4-д заасан нөхцлийн ... талаар санал ирvvлээгvй нь ТБОНӨХБАVХАТХуулийн 27 дугаар зvйлийн 27.1.3-д заасан ...нөхцөл, шаардлагыг хангаагvй” гэсэн нь vндэслэлгvй байна. Учир нь тендерийн баримт бичигт тусгасан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг зөвшөөрч тендерт оролцогч нь тооцоо, судалгаагаа өгдөг, мөн санхvvгийн тайлан, vр дvн төлөвлөлтийн стандартын дагуу нийтлэг хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаатай компаниуд даатгалын хураамж гэх мэт жижиг зардлуудыг нэгтгэн бусад vйл ажиллагааны зардалд тусгадаг. Энэхvv зардлыг тендерийн материалын 259 дvгээр хуудасны “орлого vр дvнгийн тайлан/2015-2016 он/ хvснэгтийн 14 дvгээр мөрөнд буй бусад vйл ажиллагааны зардал 2015 оны 29.0 сая төгрөг, 2016 оны 35,0 сая төгрөг гэсэн дvнгээс санхvvжvvлэхээр тусгасан.

Даатгалын хураамжийг дор дурьдсан байдлаар төсөвлөн дээрх vйл ажиллагааны зардалд шингээсэн:
a.Мэргэжлийн vvрэг, хариуцлагын даатгалын хураамж нь vнэлгээний 1,0% буюу 1,000,000 төгрөг
b.Тоног төхөөрөмжийн даатгалын хураамж нь vнэлгээний 0,5% буюу 204,500 төгрөг
c.Барилгын даалтгалын хураамж vнэлгээний 0,17% буюу 2,550,000 төгрөг
d.Тээврийн хэрэгслийн даатгал даатгалын хураамж vнэлгээний 0,12% буюу (70,000,000+70,000,000)*0.12%=168,000 төгрөг
e.Жолоочийн албан журамын даатгалын хураамж 124312*2+33000*2=314 624.
Нийт зардлын тооцоо нь 4,237,124 болж байгаа бөгөөд vйл ажиллагааны зардалд тусгасан 66 сая төгрөгнөөс бvрэн санхvvжvvлэх бvрэн боломжтой, мөн ТБОНӨХБАVХАТХуулийн 28 дугаар зvйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагvй бол тендерийн vнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжvvлэхтэй холбогдон гарах бусад бvх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн vнэд тусгайлан тооцоогvй бол захиалагч тухайн зардлыг тендерийн vнэд багтсан гэж vзнэ.” гэж заасан байхад захиалагч шалтаг заан шаардлага хангаагvй хэмээн vзсэн нь vндэслэлгvй байна.

3.01/531 тоот албан бичгийн 3 дугаар зvйлд “ГТН-ийн 7.2-т тендерт шалгарсан компани нь катеренгийн байрны болон vйл ажиллагаа явуулахад ашиглах тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бvрэн хариуцна гэж заасан атал энэ талаарбаримт, материал ирvvлээгvй...” гэсэн нь vндэслэлгvй байна. Уг зардал нь тендерийн материалын 259 хуудасны “орлого vр дvнгийн тайлан 2015-2016” хvснэгтийнашиглалтын зардал нэртэй 12 дугаар мөрөнд тусгагдсан бөгөөд ашиглалтын зардал болгож нийт 34 сая төгрөг тусгасан байтал баримт материал ирvvлээгvй гэсэн нь ямар ч vндэслэлгvй байна.

Шаардлагыг хангаагvй гэж vзсэн

4.01/531 тоот албан бичгийн 4 дvгээр зvйлд “ГТН 7.3-т катерингийн хоол vйлдвэрлэл, vйлчилгээний доголдлоос vvдэлтэй зорчигчдоос ирсэн аливаа гомдлын дагуу гарсан зардал болон хохирлыг vйлчилгээ vзvvлэгч нь vл маргах журмаар бvрэн хариуцах ба энэхvv доголдол зөрчлөөс хамаарч “МИАТ” ТӨХК-ийн нэр хvндэд хохирол учруулсан бол нэр хvндийг сэргээж, хохиролгvй болгоногэсэн шаардлагад баримт, материал ирvvлээгvй... ” гэсэн нь мөн vндэслэлгvй байна. Ерөнхий хариуцлагын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхцөлд гуравдагч этгээдийн өмнө хvлээх хариуцлага багтдаг ба уг гуравдагч этгээд гэдэгт vйлчлvvлэгч болон “МИАТ” ТӨХК-ийн өмнө хvлээх хариуцлага цогц байдлаар орохоор тооцон тендерийн vнэнд шингээн оруулсан байтал хассан нь vндэслэлгvй байна.
Мөн Тендерийн материалын 249 хуудсанд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2000, Хvнсний аюулгvй байдлын чанарын тогтолцоо ISO 10013:2001 болон IFSA байгууллагын гишvvнчлэлийн шаардлагуудыг ханган, хэрэгжvvлж ажиллан гэж оруулсан нь катерингийн хоол vйлдвэрлэл, тvvний аюулгvй байдлыг дээд зэргээр ханган ажиллах, vйлдвэрлэл, vйлчилгээний доголдлоос vvдэн гуравдагч этгээдэд хохирол учирвал vл маргах журмаар барагдуулна гэдгийг илэрхийлж байхад тусГТН 7.3-ийн шаардлагыг хангаагvй гэдэг нь vндэслэлгvй байна.

Шалгуур vзvvлэлтээсээ өөрөөр дvгнэсэн нь хууль бус шийдвэр болжээ

5.01/531 тоот албан бичгийн 4 дvгээр зvйлд “...катерингийн vйл ажиллагаанд оролцуулж буй ажилчдын тавиас дээш хувь нь Скай тракс байгууллагын гурав болон тvvнээс дээш одтой авиа компаниудад сvvлийн 2 болон тvvнээс дээш жилийн хугацаанд нислэгийн катерингийн vйлчилгээг vзvvлсэн компанид ажилласан байх шаардлагыг хангаагvй...” гэсэн нь мөн vндэслэлгvй байна.

Тендерийн баримт бичгийн 7.4-д “Тендерт шалгарсан компани нь МИАТ ТӨХК-иас катеринг төв рvv шилжин ажиллаж байгаа ажилчдыг гаргаж өгсөн нэрсийн жагсаалтын дагуу хvлээн авч, байнгийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байраар хангах vvрэгтэй...” гэж заасны дагуу тvншлэлийн зvгээс төслийг хэрэгжvvлэхдээ МИАТ ТӨХК-ийн ажилчдыг оролцуулан МИАТ катерингийн төвийн зохион байгуулалтын бvтэцээ гаргаж өгсөн. Тендерийн материалын 250 дугаар хуудсанд МИАТ катерингийн төвийн зохион байгуулалтын бvтцээр нийт 60 ажиллагсадтайгаар төслийг хэрэгжvvлэхээс 11 ажилтанг тvншлэлээс оруулж vлдсэн 49 ажилтанг МИАТ ТӨХК-иас оруулахаар тусгасан бөгөөд МИАТ ТӨХК нь өөрөө Скай тракс байгууллагын гурван одтой байгууллага. Гэтэл нийт боловсон хvчний тавиас дээш хувь нь Скай тракс байгууллагын гурав болон тvvнээс дээш одтой авиа компаниудад сvvлийн 2 болон тvvнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаагvй гэж хассан нь МИАТ ТӨХК нь өөрийгөө vгvйсгэсэн, өөрийн ажилчидаа мэдлэг, чадвар хангалтгvй vзсэнээс өөрцгvй vндэслэлгvй шийдвэр болсон. Мөн тендерийн баримт бичгийн Хавсралт В-д “...нийт боловсон хvчин...” гэж заасан болохоос менежментийн багийн гишvvдийн эсвэл vйлчилгээний багийн гишvvдийн 50 хувь уу гэдгийг ялгаж зааглаагvй шалгуур vзvvлэлт тавьсан атал тендерийг vнэлэхдээ тавьсан шалгуур vзvvлэлтээсээ өөрөөр дvгнэсэн нь хууль бус шийдвэр болжээ.

Ямар ч боломж, мэдээллээр хангаагvй

6.01/531 тоот албан бичгийн 6 дугаар зvйлд “Хавсралт Г-дМИАТ” ТӨХК-ийн гаргасан жагсаалтаар хvлээлгэн өгөх тоног төхөөрөмжийг тендерт шалгарсан компани нь тоног төхөөрөмжийг сайжруулах шинэчлэх ажлыг хариуцна гэсэн талаар мэдээлэл, санал ирvvлээгvй” гэсэн нь vндэслэлгvй байна. Тендерийн материалын 260 хуудасны 5.1.7 Хөрөнгө оруулалт хvснэгтийн2-р мөр Шаардлагатай шинэ тоног төхөөрөмж /77,953,500/,5-р мөр Катерингийн машин /90,000,000/, 7-р мөр Тоног төхөөрөмжийн засвар vйлчилгээ /15,000,000/, 8 дугаар мөр /хөргөх агрегат завсар vйлчилгээ /11,000,000/ зэрэг мөрvvд болонбусад хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж сайжруулалт, шинэчлэлд нийтдээ 431,099,580 төгрөг төсөвлөн оруулсан атал мэдээлэл, санал ирvvлээгvй хэмээн хассан нь ямар ч vндэслэлгvй байна.
Мөн Захиалагчийн зааварчилгааны 7.1-д тендерт бэлтгэх vvднээс “...шаардлагатай vйлчилгээг vзvvлэх байршил, талбай болон тvvний орчин тойрны нөхцөл байдалтай танилцан судлах...” боломжтой гэж заасан боловч тvншлэлийн зvгээс ажлын талбай, ашиглах тоног төхөөрөмж, эд хэрэгсэлтэй танилцах ямар ч боломж, мэдээлэлээр хангаагvй атал тодорхой мэдээлэл, санал ирvvлээгvй гэж дvгнэсэн утгагvй байна.

Gate Gourmet компанийн vнийн санал нь 12.927.225.347 төгрөг

7.Тендерт Gate Gourmet компанийн vнийн санал нь 12,927,225,347 төгрөг, Макс Хvнс ХХК, Скай катеринг ХХК-ийн тvншлэлээс өгсөн vнийн санал 11,153,824,000 төгрөг бөгөөд vнийн саналын зөрvv нь 1,773,431,347 төгрөг байх тул ТБОНӨХБАVХАТ Хуулийн 28 дугаар зvйлийн 28.7.3-д “бvх тендерийг бага харьцуулах vнэтэйгээс их харьцуулах vнэтэй рvv нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах vнэтэй тендерийг сонгоно; 28.7.4. хамгийн бага харьцуулах vнэтэй тендерийг «хамгийн сайн» vнэлэгдсэн тендер гэж vзнэ.” гэж зааснаар хамгийн бага харьцуулах vнэтэй тендерийг сонгох байтал хамгийн өндөр vнэтэй тендерийг сонгосон нь хууль бус шийдвэр болжээ. мөнТБОНӨХБАVХАТХуулийн 6 дугаар зvйлийн 6.1-д заасан “Худалдан ава хажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, vрашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг...” зөрчсөн байна.

Gate Gourmet компанийг ялагчаар шалгаруулсан нь vндэслэлгvй

8.МИАТ ТӨХК-иас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/4225 тоот албан бичгээр “МИАТ ТӨХК-ийн 2014 оны 11 дvгээр сарын 14-ний өдөр зарласан “МИАТ ТӨХК-ийн нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” гvйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийг 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 10:30 цагт нээх байсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шvvхийн шvvгчийн захирамжаар тvдгэлзvvлсэн тул тендерийн нээлтийг тодорхойгvй хугацаагаар тvдгэлзvvлсэн тул нээлтийн хугацааг тодорхой болмогц оролцогчдод мэдэгдэл хvргvvлэх болно...” гэсэн мэдэгдсэн бөгөөд тендерт оролцогч 2 компани “Тендерийн баталгаа”-гаа МИАТ ТӨХК-иас 2015 оны 01 дугаар сарын 05-ны өдөр албан бичиг авсны дараа шинэчлэн өгсөн байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАVХАТХ/-ийн 24 дvгээр зvйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хvчинтэй байна.”, Сангийн сайдын 2007оны 06дугаар сарын 22-ний өдрийн 176 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Зөвлөхөөс бусад vйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн 16 дугаар хэсэгт “...Тендерийн баталгаа нь тендер хvчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хvчинтэй байна.” гэж заасан, МИАТ ТӨХК-ийн 2014 оны 11 дугаар сарын 14-ны өдрийн “МИАТ ТӨХК-ийн нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” гvйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хvснэгт /цаашид ТШӨХ гэх/-ийн (15.1)-д “ТШӨХ-д тодорхойлсон тендер хvлээн авах эцсийн хугацаанаас хойш тендер нь 45 хоногийн хугацаанд хvчинтэй байна”, мөн тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /цаашид ТОӨЗ гэх/-ны 16.3-т “...Тендерийн баталгаа нь тендер хvчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хvчинтэй байна.” гэж тус тус заасан байтал 2015 оны 01 дvгээр сарын 08-ны өдрийн 10.30-д Тендерийн нээлт хийх vед Gate Gourmet компанийн тендерийн баталгаа нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байтал ТБОНӨХБАVХАТ Хуулийн 20 дугаар зvйлийн 20.5 “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд тvvнийг ирvvлээгvй, эсхvл ирvvлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагvй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.” мөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 16.6-д “Энэ зvйлд шаардсаны дагуу хvлээн зөвшөөрөхvйц тендерийн баталгаа ирvvлээгvй аливаа тендерээс захиалагч vндсэн шаардлага хангаагvй гэж vзэж татгалзана.” гэж тус тус заасныг зөрчин Gate Gourmet компанийг ялагчаар шалгаруулсан нь vндэслэлгvй шийдвэр болсон гэж vзэж байна.

Их хэмжээний мөнгийг гадагшаа урсгаж байна

9.Хэдийгээр тендерийн баримт бичигт дотоодын компанид давуу эрх олгохгvй гэж заасан боловч хэдэн жилийн турш vргэлжилж буй эдийн засгийн хямралтай энэ vед дотоодын компани, ажиллах хvчээ дэмжих төрийн бодлогыг vл хайхран, өндөр vнийн санал өгсөөр байхад 13 орчим тэрбум төгрөгөөр гадаадын компанийг тэтгэж, ижил стандартаар, ижил vйлчилгээг бага vнээр vзvvлэх бvрэн боломжтой дотоодын компани, дотоодын ажилтнаа vл хайхарч, их хэмжээний мөнгийг гадагшаа урсгаж байгаа нь төрийн бодлогын эсрэг, эх оронч бус vйлдэл юм.
Иймд дээрх тайлбар vндэслэлvvдийг харгалзан vзэж МИАТ ТӨХК-иас 2014 оны 11 дvгээр сарын 14-ний өдрийн 14/15 дугаартай сонгон шалгаруулалтыг дахин хянаж, манай компанийг vндэслэлгvйгээр шалгаруулаагvй шийдвэрийг цуцлан зохих журмын дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө vv.

ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.СVНДЭР

 

Эх сурвалж: