sonin.mn
Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлсэн байна.
Эдгээр уучлал үзүүлсэн хүний нэг нь ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг юм.
 
Тэрбээр дээрх албыг хашиж байхдаа Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нарын хамт байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны моторыг БНАСАУ-д худалдахыг завдсан хэргээр гурван жил таван сарын хорих ялаар шийтгэгдсэн байсан. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр ангид ял эдэлж байхдаа Т.Дашдэлэг Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидал илгээсэн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг