sonin.mn
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  дөрвөн настай охины биед хүнд гэмтэл учруулж амь насанд нь хүрсэн онц ноцтой гэмт хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байна.
 Хохирогч охины цогцсыг өнөөдөр  хөдөөлүүлжээ.  Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хийсэн задлангийн дүгнэлт ч мөн өнөөдөр  гарчээ.
 
Анхны дүгнэлтээр уг охиныг хүчирхийлээгүй, харин зодуураас үүссэн гэмтэлтэй  болох нь тогтоогдсон байна. Талийгаач охины аав ХЗЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээчээр ажилладаг нь үнэн бөгөөд ажлаас нь түдгэлзүүлээд мөрдөн шалгаж  байна гэж цагдаагийн мөрдөн байцаагч тайлбарлав.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг