sonin.mn
УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай хяналтын дэд хороонд С.Зоригийн хэргийг анхааралдаа авахыг хүсэлт илгээжээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Би Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хяналтдаа авч, анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлт хүргэлээ. Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү хүсэлтийг хүлээж авсан. Өмнө нь хоёр ч удаа ажлын хэсэг байгуулсан учраас дахин ажлын хэсэг байгуулах хэрэггүй гэж үзсэн. Нэгэнт нууцлалтай асуудал хэлэлцдэг учраас Тусгай хяналтын дэд хороонд хүсэлт илгээсэн" гэлээ.
 
Ц.Анир
Эх сурвалж: