sonin.mn
Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан этгээд албаны машинаар зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Өнгөрсөн баасан гарагт гарсан энэ хэргийн талаар тодруулав.
 
Хулгайн хэргээр ял эдэлж байсан Г гэгч хорих ангийн машинаар хоригдлуудыг тээвэрлэж яваад Баянгол дүүргийн нутаг ТЭЦ-4-ийн зам дээр явган зорчигчийг дайраад зугтжээ. Хохирогч нь 50 орчим насны эрэгтэй хүн байжээ. Газар дээрээ нас барсан аж.  Энэ осол ноцтой тул шалгалтыг нарийвчлан шалгаж байна. Хэд хэдэн албан тушаалтан холбогдож болзошгүй тул  дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Уг мэдээллийг дахин цаг тухайд нь мэдээллэх болно.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: