sonin.mn
С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэж холбогдох хэрэгтнүүдэд ял оноолоо. Энэ хэрэг нэлээд хугацаагаар сунжирч байсан юм. Эхлээд 12 шүүгдэгчийн гуравт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хүнд дөрвөн сараас гурван жил таван сар хүртэлх хорих ялаар шийтгэж байсан. Хар тамхины хэрэгт холбогдсон С.Цог нар нь олны танил хүний хүүхэд байсан учраас хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Шүүх хурал өчигдөр орой дуусч, С.Цог, Н.Золбадрал, С. Энхтайван нарт хоёр жил хорих ял ногдуулж, Ц.Эрдэнэбилэг нарын хүмүүст нэг жил таван сар хорих ял оноож түүнийг нь тэнсэн харгалзахаар болсон байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: