sonin.mn
Найз охиноо зодож, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон билээ. Харин шүүхээс түүнийг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнд үүсгээд байсан хүнийг санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж, дээрх хорих ялыг оноогоод байгаа юм.
 
Харин хохирогчид болон сэжигтэн Г.Алтанхүү нар давж заалдах өргөдлөө гаргасан бөгөөд гомдлыг хүлээж авсан Нийслэлийн шүүх нөгөөдөр шүүх хурлын товыг зарлахаар болсон байна.
 
Эх сурвалж: