sonin.mn
Баянгол дүүргийн 13дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхий плаза”-гийн автомашины зогсоол дээрээс “машинаа алдлаа“ гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б-ийн “Тоуота Vitz” маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 22 настай Э хулгайлсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тэрбээр уг хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэнэ. Иргэд та бүхэн машинаа түр зогсоолд байрлуулахдаа сайтар түгжсэн эсэхээ шалгаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 
Эх сурвалж: