sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдрийн байдлаар зам тээврийн ослын 208 дуудлага хүлээн авчээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон таван жолоочид арга хэмжээ авсан байна. Ганц жишээ дурдахад,  Батлах хамгаалах яамны урд замд согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ жолоо барьж явснаас болж, машинтай мөргөлдөж, гурван зорчигчийг гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн замын цагдаа нар согтуугаар машин жолоодож явсан 82 жолоочийг илрүүлэн, тэднийг болзошгүй аюулаас авран хамгаалж, машиныг нь журамлан, өөрсдийг нь эрүүлжүүлсэн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: