sonin.mn
 
Дорнод аймгийн Прокурорын газраас хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, Ц.Одбаяр нь насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуунтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 09-ний орой 23:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэр 27 дугаар байрны орцонд иргэн О-гийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Самсунг маркийн гар утсыг дээрэмдсэн, шүүгдэгч Н.Идэрхүү нь гар утсыг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлджээ. 
 
Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх 29 тоот шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Идэрхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ц.Одбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуун нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Одбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. 
 
Харин насанд хүрээгүй шүүгдэгч Г.Хүдэрчулуунд 3 жил 5 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулжээ.
 
Эх сурвалж: