sonin.mn
Бусадтай бүлэглэн иргэдийн хоёр сая ам.долларыг 2008 онд залилсан А, Б, Э нар нь эрүүгийн хэрэгг татагдан УМБГ-т шалгагдаж байхдаа 2010 оны долоодугаар сард мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүд байсан аж. Тэд оргон зайлах хугацаандаа иргэн Баттогтохоос төмрийн хүдэр зарна гэж 300.000 мянган ам.доллар, 2013 оны гуравдугаар сарын 18-нд Алтай центрийн захирал А-д газар зарна гэж 250000 ам.долларыг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байна.
 
Юутай ч шүүх энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэж тэдэнд доорх ялыг ногдуулсан байна. Тодруулбал, А-д чанга дэглэмтэй хорих ангид 13 жилийн ял оноосон бол хамтрагч болох Т гэгчид ч ял оноосон байна. Шүүх бүрэлдэхүүн Т, А нарыг бусдын 250 мянган төгрөгийг бүлэглэн, зохион байгуулалттайгаар залилан авсан гэж үзэн А-аас хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй ангид 13 жил, Т-ээс мөн хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн ажээ.
 
Харин “Ремикон”-ы захирал М-ын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
 
Эх сурвалж: