sonin.mn

Монгол Улсад 1992 онд эхэлсэн өмч хувьчлал 1998 оноос эрчээ авч эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр олон этгээд овойж, оцойсон vл хөдлөх хөрөнгөтэй болж, зvгээр сууж байгаад Монголдоо багтахгvй баячууд болчихсон хачирхалтай тvvх бий. Өөрөөр хэлбэл, цэнхэр,ягаан, тасалбараар гараагаа эхэлсэн өмч хувьчлалын талаарх анхан шатны мэдлэггvй байсан монголчуудын бvх л баялгийг мэдээлэлд ойр байсан хэдхэн зальжин дарга нар хуваан авч, өнөөдрийнхөө баялгийн vндэс суурийг цогцлоосон юм.
Тэд ард иргэдийн өмчтэй болох мэдлэг дулимагийг ашиглан өөрсөддөө давуу эрх олгож хотын “А” зэрэглэлийн газар болгоныг хувьчлан хамж авсан байдаг.
Тэгвэл яг одоо энэ төрлийн хувьчлал дахин явагдахаар, тэгэхдээ олон нийтийн анхаарлыг сарнилуулж, чимээгvйхэн наймаалцаж эхлээд байна. Тодруулбал, хуудуутай хувьчлалын энэ удаагийнхаар хотын төвийн зvрхэн дэх “А” зэрэглэлийн бvсэд 50.000 м кв газрыг Улаанбаатар хотын удирдлагууд хувьчилж авахаар улайрч эхэлснийг баттай эх сурвалж мэдээлж байна.

Бvр тодруулж хэлэхэд улстөрийн нөлөө бvхий эрхмvvдийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн төрийн эзэмшлийн өмчийг хувьд шилжvvлэх талаар өнгөрсөн оноос эхэлж нэлээд эрчимтэй ярьж эхэлсэн. Учир нь шинэчлэлийн Засгийн газар болон шийдлийн Засгийн газраас эдийн засгийн хvнд хэцvv vеийг даван гарахын тулд ашиггvй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг олон нийтэд дуудлага худалдаагаар зарах шийдвэр гаргачихаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, төр засгийн зvгээс энэхvv будлиантай шийдвэрийг гаргахдаа “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах”, “Төрийн эзэмшлийн хувийг бvрэн хувьчлах” гэсэн хоёр хэлбэрийг тусгаад байгаа. Эл жагсаалтад орсон төрийн эзэмшлийн газрууд нь ашиг олох бvрэн боломжтой, томоохон барилга байгууламжтай, өөрийн гэсэн өндөр өртөгтэй гэх мэт аргагvй л мөнгөтэй эрхмvvдийн хорхойг хөдөлгөсөн өмчvvд байгаа нь олны анхаарлыг татсаар байгаа юм. Товчхондоо эдгээр газрууд нь аргагvй л мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмvvдийг зvгээр суулгахгvй, шуналыг нь улангасуулсан “А” зэрэглэлийн газар гэдэгтэй маргах нэг ч хvн байхгvй. Тиймээс ч хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт “Хуримын ордон”, “Усан спорт сургалтын төв, “Ионсей найрамдал” эмнэлэг зэрэг гурван газрыг “Ашиггvй ажиллаж байна, хэт төвлөрөлөөс хамаарч газар зохион байгуулалтын дахин төлөвлөлт хийхэд бэрхшээлтэй байна” хэмээгээд яаран сандран хувьчлах обьектуудын тоонд оруулахаар зvтгvvлж байгаа юм.

Хамгийн гол нь дээр яригдаж буй газруудыг өөрийн болгохоор УИХ, Засгийн газрын гишvvд улайран зvтгэцгээж байгаа бол Улаанбаатар хотын удирдлагад багтдаг нэр бvхий тодорхой эрхмvvд давуу эрхээ ашиглан урдуур нь дvvхэлзэж байгаа аж. Тэдний зvгээс өмнөө барьж байгаа бамбай нь “Тэдгээр газруудыг хувьчилж авсан ч зориулалтынх нь дагуу ашиглах ёстой” гэсэн бэлгэ тэмдэгийн маягтай амлалт болоод байгаа дуулдана.

Харин энэхvv асуудлыг ихэд эсэргvvцэж байгаа МАН-ын төлөөллvvд эдгээр газруудыг яасан ч хувьчилж болохгvй гэх албан тоотыг зогсоо зайгvй дээш нь явуулснаас болж энэхvv хувьчлал гацах маягтай болоод байгаа аж. Уг нь өнгөрсөн мягмар гарагт хувьчлах барилга байгууламжийн асуудлыг шийдэх байсан ч хойшлуулсан. Энэ нь мэдээж дээрээс нэлээд том цохилт ирсэн учраас хотынхон аргагvйн эрхэнд хойшлуулсан хэрэг байж. Ямартай ч тэд энэхvv хэл амыг намжаахаар нөлөө бvхий эрхмvvдтэй уулзаж, хувьчлалыг яаравчлан шийдэх хэрэгтэй хэмээн хороо баттай найруулсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Хэдийгээр нэр бvхий газрууд менежментийн хувьчлалаар явагдах гэж байгаа ч vvний ард асар их мөнгө, томоохон эрх ашиг явж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, дээрх газруудыг өндөр vнээр хувьчилж авсан хvмvvс зориулалтыг нь өөрчилж өөрсөддөө ашигтэй байдлаар ажиллуулах нь ойлгомжтой. Хэдийгээр барилга байгууламж нь хуучирч муудсан гэж байгаа ч тухайн газар нь хэдэн тэрбумаар vнэлэгдэх хөдөлшгvй хөрөнгө гэдгийг хvн бvхэн мэдэж байгаа. Хамгийн энгийн жишээ дурьдахад бидний багадаа чөлөөт цагаа өнгөрvvлдэг байсан “Цирк” өнөөдөр ямархуу байдалтай байгаа билээ. Анх тус газрыг Их аварга Д.Дагвадоржийнхон хувьчилж авахдаа зориулалтаар нь ашиглана гэсэн менежментийн гэрээ хийсэн байдаг.

Гэтэл бодит байдал дээр “Цирк” өнөөдөр зөвхөн ашиг хөөсөн газар болж хувирсан. Тиймдээ ч тус газрыг буцааж төр авна хэмээн нэлээд хэрvvл зарга хийсэн ч амжилтад хvрж чадаагvй. Тийм л дvр зургийг өнөөдөр хувьчлахаар яригдаж байгаа дээрх гурван газар давтах нь тодорхой. Одоохондоо хотын удирдлагын зvгээс “Хувьчлал зөв шударга явагдана” хэмээж байгаа нь vнэхээр vлгэр ярьж байгаатай агаар нэг юм. Угтаа бол энэхvv хувьчлалыг эсэргvvцэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдvгээрт, хувьчилж аваад зориулалтыг нь өөрчилвөл яах вэ. Хоёрдугаарт, тухайн газар байсан барилга байгууламжийг нурааж тансаг зэрэглэлийн оффисийн байр барьчихвал хариуцлагыг нь хэн хvлээх вэ. Гуравдугаарт, зориулалтаар нь ашиглана гэчихээд бусдад зарчихвал яах вэ. Дөрөвдvгээрт, зориулалтаар нь ашигласан ч “Цирк”-ийн хувь заяаг давтвал яах вэ гэсэн олон асуултууд гарч ирж буй юм.


Уг нь хуримын ордон ашиггvй биш ашигтай ажилладаг гэдгийг тус газрын ажилчид хэлсээр, сануулсаар л байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд л гэхэд 400 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан, тэгээд ч залуучуудын гал голомтоо бадраах ариун нандин ганц газрыг хувьчлах нь тийм ч сайн зvйл биш гэдгийг Улаанбаатарчууд ам нэгтэй хэлж, эсэргvvцсээр л байгаа. Намрын дунд сар, найр наадмын vеэр ачааллаа дийлэхгvй юу болдгийг Монголчууд бvгдээрээ мэднэ. Гэтэл Ц.Филатовагийн цээжээрээ хамгаалан бариулсан энэ дурсгалтай, ариун нандин ордныг хувьчилснаар Улаанбаатарчуудад сохор зоосны ч ашиг гарахгvй. Харин ч сvvлд нь харамсаад ч барахгvй алдаа, завхрал нь гэдэг нь хажуухны бэлэн жишээнээс тодорхой харагдаж байгаа. Наад захын жишээ хэлэхэд л Дархан-Уул аймаг Хуримын ордноо хувьчлаад Есvс Христийн сvм болгочихоод яаж ч чадахгvй сууцгааж байгаа. Өнөөдөр улсдаа анхны Улаанбаатарын Хуримын ордонг тийм хувь заяа тойрохгvй л болов уу. Гэтэл эрх мэдэлтнvvд хvйтний улиралд ашиггvй ажилладаг, мөн vйлчилгээ байхгvй, зогсонги байдалд ордог гэсэн шалтгаанаар хувьд гаргахаар улайран зvтгэж байгаа нь vнэнд яагаад ч нийцэхгvй. Эх сурвалжуудын хэлж буйгаар эдгээр газрыг яаран сандран хувьчлах гэж байгаа хvмvvс нь одоогийн хотын удирдлагууд ажээ. Тэд л анх нийслэл өмчөө мэднэ хэмээгээд эдийн засгийн хэмнэлт нэрээр ашиггvй ажиллаж буй газруудын тоонд дээрх нэр бvхий гурван газрыг оруулжээ. Ямартай ч энэ долоо хоногтоо энэ ажил тvр намжсан хэдий ч ирэх долоо хоногт хувьчлах асуудлыг яаравчлах нь тодорхой болсон гэнэ. Хувьчлал хуудуутай явагдсан олон баримт байсаар байтал заавал ч vгvй хотын “А” зэрэглэлийн газрыг онилж байгаа хотын удирдлагууд сонгуулийн өмнө битгий л том алдаа гаргаасай гэж хэлэх л vлдэж байна.


Эх сурвалж: