sonin.mn

Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуучин сайд байсан Х.Тэмүүжиний зарим тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгож залруулж байна. Үүний нэг нь  цагдаагийн цолыг албан тушаалын цол болгон өөрчилснийг болиулсан шийдвэр юм.

Х.Тэмүүжиний өөрчлөлтөөр хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журамтай болсон. Ингэснээр цагдаагийн цол, албан тушаалын хооронд багагүй зөрчил гарч, олон жил алба хашсан зарим хүн хохирох зэрэг явдал гарч байв.  Үүнийг хүчингүй болгох шийдвэрийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав гаргалаа. Энэхүү тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Уг шийдвэрээр  албан тушаалын цолоор цол нь  ахисан хүмүүс бүгд цолоо хураалгаж, хуучин цолоо зүүж эхлэх юм.

Ж.Батсайхан



Эх сурвалж: "Монцамэ"