sonin.mn

За, ашгvй мөн ч их дуншиж, нийгмийг багагvй цочроосны эцэст Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг өргөн мэдvvлж, хаврын чуулганаар хэлэлцvvлэхээр болжээ. Одоогоор Ерөнхийлөгчийн санаалчилсан уг хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хvргvvлээд байгаа аж.

Өчигдөр Иргэний танхимд Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцvvлгийг “Гэр бvлийн хvчирхийлэл-хохирогч, хамгаалал” нэртэйгээр зохион байгуулж, Хууль зvйн яамны төлөөлөл, Гэр бvлийн хvчирхийллийн эсрэг төвийнхөн болон УИХ-ын гишvvд оролцож байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцсон.
Уг нь энэхvv хуулийн төслийг хоёр жилийн турш боловсруулж, өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцvvлэхээр төлөвлөж байсан ч Засгийн газар Гэмт хэргийн хууль, Зөрчлийн хуулийн хамт эргvvлэн татсанаар хэзээ хэлэлцэгдэх нь тодорхойгvй vлдсэн юм. Засгийн газар Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийг буцаан оруулж ирэхдээ Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг орхигдуулсан байна.

Тэгвэл нэгэнт нийгэмд хvлээлт vvсгээд байгаа энэхvv хуулийг vндсэндээ нийгмийн захиалгаар дахин өргөн барихаар болоод байгаа ажээ. Хуулийн төслийг санаачлагчид Ерөнхийлөгчид дээрх саналыг тавьж, яаравчлуулах нь зvйтэй гэдгээ илэрхийлсэн учраас энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.

Гэр бvлийн хvчирхийллээр vvссэн ноцтой хэргийг Эрvvгийн гэмт хэрэгт тооцно

Өчигдрийн хэлэлцvvлгийг Ерөнхийлөгчийн Хvний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явуулсан бөгөөд нээж хэлсэн vгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан хуулиудын төслийг УИХ-д өргөн барихын өмнө иргэний нийгмийн төлөөлөл, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан Иргэний танхимд хэлэлцvvлэг хийдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчvvдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийх vеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удахгvй өргөн мэдvvлнэ гэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль зvйн яамтай энэ чиглэээр хамтарч ажилласан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж саналаа ирvvлэх гэж байна” гэсэн юм.

Хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа Хууль зvйн яамны Эрх зvйн шинэтгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд “Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг хуульчлаад 11 дэх жилдээ vйлчилж байна. Захиргааны хэргийн тухай хуульд “Танхайрах” гэсэн хэсэг байдаг. Vvгээр жилд 70 мянга орчим зөрчил шийдэгддэг. Vvний зарим нь гэр бvлийн хvрээнд гарсан зөрчил байдаг. Ийм зөрчил гаргасан хvнийг эрvvлжvvлээд, баривчлаад л явж ирсэн. Гэтэл эрvvлжvvлэхээс гарч ирээд дарамт vргэлжилдэг. Одоогийн тогтолцоогоор Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар биш, Захиргааны хариуцлагын тухай хуулиар бид энэ vзэгдлийг шийдэж байгаа.

Сvvлийн 10 жилд 23 мянгаас 26 мянган гэмт хэрэг гарч, vvнээс өсөхгvй, тогтвортой байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл захиргааны зөрчил гэдэг нэр томъёоны ард гэр бvлийн хvчирхийлэл нуугдаж ирсэн.
Гэр бvлийн хvчирхийлэл даамжраад хvний амь нас хохирсон хойно л сая мэддэг. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хvн бусдын гарт амиа алддаг. Vvний нэлээд нь гэр бvлийн хvрээнд, хvчирхийлэл ужгирч даамжирсны улмаас vйлдэгдсэн байдаг. Бид vvнээс урьдчилан сэргийлэх ёстой. Мөн хуулийн төслийг шинэлэг vзэл баримтлалаар сэлбэж амилуулах шаардлагатай болж байна.

Шинэчлэлийг цогц байдлаар харж байгаа. Өмнөх 11 жилд бусад хуультай уялдаагvй, процессгvй явж ирсэн. Гэр бvлийн хvчирхийллийн хэргийг иргэний журмаар шийдвэрлэж ирсэн. Энэ явцад шvvхийн өмнө амь насаа алдсан хэрэг ч гарч байсан. Гэтэл дэлхий нийтийн хэмжээнд гэр бvлийн хvчирхийллийг гэмт хэрэгт тооцож авч vздэг. Одоо бидэнд гэр бvлийн хvчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт явуулах зэрэг ажил хийх хэрэгтэй болж байна. Олон улсад “anger management” буюу хvний уурыг барих сургалт явуулдаг болоод байна. Vvнийг төрийн бус байгууллагаар гvйцэтгvvлэх бvрэн бололцоотой. Энэ мэтээр хvчирхийлэл vйлдэгчийн зан vйлийг өөрчлөх маш олон боломж байна.

Эдгээрт энэ хуулийн төсөл анхаарал хандуулаад байна. Энэ хууль бол Гэр бvлийн тухай хууль биш, ахуйн хvрээнд хvчирхийлдэг, хvчирхийлэлд өртдөг хvмvvсийн хоорондын харилцааг зохицуулах учиртай хууль гэдгийг мөн анхаарвал зохистой юм. Нийгмийн маш том сөрөг vзэгдэлтэй тогтолцооны аргаар тэмцэхгvй бол vр дvн гарахгvй” гэж байлаа.

Өмнө нь гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн хууль бусад хуультайгаа уялдаагvй, иргэний журмаар асуудлыг шийдэж сунжирдаг. Энэ завсар хvний эрхийн зөрчил гардаг байсныг шинэ хуулиар өөрчилж зөрчлийн хууль, эрvvгийн хуулийг уялдуулахаар болжээ. Гэр бvлийн хvчирхийллээр vvссэн ноцтой хэргийг эрvvгийн гэмт хэрэгт тооцохоор болж байгаа аж.

Нийгэмд хууль шаардлагатай болохоос хэн өргөн барьсан нь хамаагvй

Хvчирхийллийн эсрэг төвийн захирал Б.Энхжаргалын танилцуулснаар гэр бvлийн хvчирхийлэлд өртсөн хvн эрvvл мэнд, сэтгэл санаагаар хохирохоос гадна шvvх эмнэлэг, бусад vйлчилгээний төлбөрт 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Гэр бvл салсан таван тохиолдол бvрийн нэг нь гэр бvлийн хvчирхийлэлтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 20 орчим хvн гэр бvлийн хvчирхийллийн улмаас амиа алддаг байна. Тvvнчлэн гэр бvлийн хvчирхийллийн улмаас аргагvй хамгаалалт хэтрvvлэн хvний аминд хvрсэн 38 эмэгтэй одоо ял эдэлж байгаа юм байна. Vvнээс гадна гэр бvлийн хvчирхийллийг тэвчилгvй гэр бvлийн гишvvнийхээ амийг хөнөөсөн эрчvvд ч байдаг гэлээ. Цагдаа, шvvхийн байгууллагад ханддаг ч тодорхой арга хэмжээ авдаггvйн улмаас аргагvй хамгаалалт хийсэн тохиолдол ч цөөнгvй гардгийг мөн дурьдаж байв.

Хэлэлцvvлгийн vеэр УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн юм. Учир нь УИХ-ын эмэгтэй гишvvд уг хуулийн төсөл дээр хоёр жил гаран ажиллаж, чуулганаар хэлэлцvvлэх санал тавьж байсан ч хойшлогдсоор иржээ. Тиймээс тэрбээр “УИХ-ын эмэгтэй гишvvд Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл дээр хоёр жил ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг хавар, намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаах асуудлыг тавьдаг. Гэтэл Засгийн газраас өргөн барина гэдэг. Өнөөдөр Ерөнхийлөгч өргөн барихаар болж байгаа юм байна. Ерөнхийлөгч автор булаацалдаад байдаг жишиг тогтож байна уу” хэмээсэн юм.

Тvvний асуултад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн төслийг хэн өргөн барих нь чухал биш. Монгол Улс ийм хуультай болох нь чухал. Хуулийн төсөлд УИХ-д ажлын хэсэг байгуулагдана. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишvvд ажлын хэсэгт багтан ажиллах боломж бий. Тиймээс битгий эмзэглэ” гэсэн.

Vнэхээр өнөөгийн нйигэмд хамгийн шаардлагатай байгаа хуулийн төслийг хэн өргөн барьж буй нь бус хөрсөнд хэр бууж, амьдралд хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Гэтэл улстөрчид нийгмийн шаардлагад хvлээлт vvсгэсэн хуулийн төслийг санаачилсан нэрээр улстөрийн шоу хийдэг нь өчигдрийн хэлэлцvvлгийн vеэр тодорхой харагдаж байлаа.

Гэвч хэлэлцvvлэгт оролцогчдын хувьд энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх алхамд нэгээр ойртож буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишvvн С.Оюун “Энэ асуудал урагшилж байгаад баяртай байна. Хуулийн төсөлд салбар бvрийн төлөөлөл ажил хэрэгч саналыг тусгах хэрэгтэй. Хуулийн төслийг өргөн баригдахаас нь өмнө төрийн бус байгууллагын саналуудыг шигтгэх хэрэгтэй” гэж байв. Харин Хvний эрхийн хуульч М.Ичинноров “Хохирогч хамгааллын асуудлыг хохирогчид туслалцаа vзvvлэх цагдаагийн байгууллага руу төвлөрvvлж өгөх нь зvйтэй. 38 эмэгтэй гэр бvлийн хvчирхийллийн улмаас хамгаалалт хийснээрээ гэмт хэрэгтэн болж хоригдсон байна. Аргагvй байдалд хvрээд хvн амины хэрэг vйлдсэн бол ял өгдөггvй олон улсын стандарт бий. Vvнийг хэрэгжvvлэх шаардлагатай” гэлээ.
Ийнхvv “Нохойн дуу ойртоно” гэгчээр нийгэмд хvлээлт vvсгээд байсан Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өргөн барихаар боллоо.


Эх сурвалж: