sonin.mn

Өнгөрсөн оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус "албан тушаалын цол" болсон. Тухайн vед Хууль зvйн сайдын 2014 оны А/194 дvгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг Хууль зvйн сайдын 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/64 дvгээр тушаалаар шинэчлэн баталсан. Хууль зvйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 албан хаагчийн цолыг хурааж, шинэчлэн журамд нийцvvлэн цол олгосон аж.

Тэдгээрийн 11 албан хаагч цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан гэнэ. Мөн албан тушаалын цол шилжснээр урьд нь хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 албан хаагчийн цолыг сэргээн олгосон гэж ЦЕГ-ын Хvний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий мэдээлсэн юм. Тvvнээс зарим зvйлийг тодрууллаа.

-Нийт хэдэн албан хаагчийн цолыг сэргээсэн бэ?

-Урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээсэн 18 нийт 402 албан хаагч байна.

-Шинэ журамд хошуучаас дэд хурандаа хvрэх хугацааныхаа 50 хувьд тэнцэхээр хугацаанд ажилласан албан хаагчийг дэд хурандаа болгохоор журамласан. Тэгвэл дэд хурандаа цол руу хэдэн албан хаагч буусан бол.

-Дээр хэлсэн хуучин журмаар 11 албан хаагч цагдаагийн хурандаа цолтой ажиллаж байсан гэж. Журамд нийцvvлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар долоо нь дэд хурандаа, дөрөв нь хошууч цол руу буусан.


Эх сурвалж: