sonin.mn

Баянгол дvvргийн нутаг дэвсгэт vйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд осол гарч нэг хvн нас баржээ. Тус компанийн “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хvрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хvн дарагдаж нас барсан байна. Уг дуудлага онцгой байдлын газарт өнгөрсөн пvрэв гарагийн 14:04 цагт ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч ажиллаж иргэн Б-гийн дарагдаж нас барсан цогцсыг гаргаж дvvргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижvvр­ийн бvрэлдэхvvнд хvлээлгэж өгчээ.


Эх сурвалж: