sonin.mn

 
 

“Монголын үрс маш олон болтугай” гэх ерөөлийг хэлэх дуртай нь олон. Гэтэл ингэж ерөөх тусам багасаад байна уу даа.

Манай аймагт 2010 онд 1 хүртэлх насны хүүхэд 51, 1-5 хүртэлх насны хүүхэд 10, 2011 онд 1 хүртэлх насны хүүхэд 33,1-5 хүртэлх насны хүүхэд 9, 2012 оны эхний 4 сарын байдлаар 1 хүртэлх насны хүүхэд 15, 1-5 хүртэлх насны нэг хүүхэд эндсэн байна.

Бяцхан үрс маань ийнхүү хөрсөн дээр хөлөө ч тавьж амжилгүй хорвоог орхихын учир юунд байна ?


Нярай эндэх болсныг эмч, албан тушаалтнууд нийгмийн байдалтай холбож тайлбарлаж байна лээ. Гэхдээ хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй алтан гарт эмнэлгийнхэн маань нүгэл хийгээд байна уу даа.

Сүүлийн үед аймгийн Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй холбоотой гомдол иргэдээс тасрахаа байсан.

Тэр бүрийг дэлгээд байдаггүй л болохоос хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хариуцлагагүй байдал газар авах янзтай.

Багийнхаа өрхийн эмнэлгийн /Эрдэнэбулган сум 4-р баг/ хяналтанд явж байсан 8 сартай жирэмсэн эмэгтэй Төрөх тасагт ирээд үзүүлтэл “Амьгүй хүүхэд байна. Тээх боломжгүй” гэсэн хариу сонсчээ.

- Анх удаа жирэмслэсэн 8 сартай жирэмсэн залуухан бүсгүй тавгүйрхэж, төрөх тасагт хэвттэл ядаж байхад халаалт зогссоныг хэлэх үү хөнжил өгөхгүй “чангалсан” байх юм. Эндхийн сувилагч, асрагч нар нь үүнийгээ “сайн чийрэгжүүлж байгаа юм” гэж хайцаалжээ.

- Бас болоогүй ээ, нэг эхийг төрөх явцад шулуун гэдсийг зүсч, цоолсон тохиолдол ч гарсан байна. Тэгээд хээв нэг “Хот руу яв” гэж үүрэгджээ. Цаашпаад төрөхийн эмч нарын харьцааны соёлыг “авах юмгүй” гэж иргэд гомдолпож байна.

Өнгөрсөн өвөл төрсөн нэг ээжийг эмч нь “яасан цувуулж дуусдаггүй юм бэ”, 30 насандаа анх удаагаа амаржсан эмэгтэйг “Хурдан төрөөч” гэж зандарснаас үзэхэд төрөхийн эмч нарын ааш авир, хариуцлага эмчийн ёсзүйд нийцэж байна уу?

Хоёр жилийн өмнө Нэгдсэн эмнэлэг дээр эмгэнэлтэй нэгэн хэрэг гарсан байдаг. Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэн нь гомдол гаргаагүй учраас уг явдал дарагдаад өнгөрсөн юм билээ.

Гэхдээ хэрэг хуучрахгүй. 40 гаруй настай, савны хавдартай байсан эмэгтэйг буруу оношилсноос амь насаа алдсан байна. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ доошоо цус алдсан байсныг тухайн үед үзэж байсан эмэгтэйчүүдийн нарийн мэргэжпийн эмч гэх залуухан бүсгүй эхпээд “жирэмсэн” гэж үзээд эмчилгээ хийж байсан байгаа юм. Тэгтэл эмэгтэйг ухаан алдаад унатал “харвалт” гэж бүр буруу оношлоод сэхээнд хүргэсэн байдаг. Удалгүй нөгөө эмэгтэй дахин ухаан алдаж, эргэж сэрэлгүйгээр хорвоогоос хальсан. Ингэж хүний амь насаар тоглочихоод яагаад хариуцлага хүлээхгүй байгааг албан тушаалтнуудаас асуумаар байна.

Эмч хүн хавдартай, жирэмсэн хоёрыг ялгахгүй дээрээ тулсан гэхээр муусайн хүүхнүүд цаашлаад Монголын үрсийн амь насны баталгааны талаар ярихад ч хэцүү.

Орчин цагт хүний эрүүл мэнд нүдний цөцгий шиг эмзэг болсныг та дээрх баримтуудаас харж байгаа биз.

Утсан улаан амиа алдсан нярай, бас эхчүүд, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд эмнэлэг, эмч нарын хариуцлагагүй үйлдлийг хичнээн удаа нууж дарагдуулсныг хэн мэдэх вэ дээ.

Яахав хүн хүчний бололцоо дутагддаг л байх. Г адаадын олон төсөл хөтөлбөрөөр тоног төхөөрөмжөөр хангагдлаа, төдөн эмч нараа сургалтанд хамрууллаа л гэх юм. Тэгээд ирсэн төхөөрөмжөө    юунд

ашиглаад, сурсан эмч нар нь юу сураад мөнгө зараад байдаг юм бүү мэд. Ил тодорхой өвчнийг ч эндүүрч дураараа оношилдог эмч нараа мэргэшүүлэх, тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр бодпого боловсруулагчид нь анхаармаар юм.

БАС ХАРИУЦЛАГЫГ ХЭН ТООЦОХ ВЭ ?

Г.Жавар

Эх сурвалж: "Архангайн амьдрал"