sonin.mn
 
 
Шvvхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зvйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лvндэндоржтой цаг vеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Шvvхийн шинэтгэл нэлээд саад тотгортой тулж байх шиг байна .Хоёулаа энэ сэдвээр яриагаа эхлэх vv?
 
-Санасныг бодоход гайгvй. Шинэтгэл хийх улс төрийн хvсэл зориг их тодорхой, тууштай байгаа. Шvvгчид шинэтгэл хийх шаардлага, тvvний ач холбогдлыг сайн ойлгож, угтсан. Харин шинэтгэлийг хэрэгжvvлэх эдийн засгийн баталгаа одоо санаа зовоосон асуудал болж байна. Мөнгө зарахгvй шинэтгэл хийнэ гэж бодож болохгvй. Харин ухаалаг, vр бvтээлтэй, ариг гамтай зарах тухай л бодох ёстой. 
Шинэтгэл эсэргvvцэлгvй бол шинэтгэл биш байдаг гэсэн нэг vг бий. Тийм учраас зvй ёсны саад тотгор байлгvй яахав. Шинэтгэлийг хийх ёстойг дотроо хvлээн зөвшөөрдөг атлаа өнгөн дээрээ шvvмжилдэг, буруутгадаг, vгvйсгэдэг санаа бодолтой хvмvvс бий. Энэ бол байдаг л зvйл. Харин vvнийг "эм" болгож ашиглах нь дээр.
 
-Шvvхийн мэдээлэл технологийн шинэчлэл шvvхийн vйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох ажлын хvрээнд юу хийж байгаа вэ?
 
-Шударга, хараат бус шvvхийг олон нийтийн хяналтгvйгээр төсөөлөх аргагvй гэсэн vзэл баримтлал одоо дэлхий нийтэд хvчтэй тvгжээ. Тийм учраас шvvхийн шинэтгэлийн нэг чухал тал нь шvvхийн нээлттэй, ил тод байдал мөн. 
Улс даяар шvvх хуралдааныг иргэд шvvхийн vvднээс нээлттэй vзэх бололцоотой боллоо. Орон нутагт жаахан ялгаа бий. Өмнө нь шvvх хуралдаанд оруулсангvй гэх гомдол санал одоо тvvх болон vлдэж байна. Олон нийтээс нуух, нуугдах шалтгаан байхгvй. Хуулиар хаалттай хийхээс бусад шvvх хуралдаан нээлттэй байх ёстой.
 
-Шvvх хурлын vйл ажиллагааг цахим хэлбэрээр vзэх боломжтой болж байх шиг байна. Vvнээс vvдэн гарч болох сөрөг тал бий юv?
 
-Бvх юм хоёр талтай. Аль аль нь байж болно. Сөрөг талыг томруулбал том л харагдана. Эерэг талыг томруулбал бас л том харагдана. Тэгэхээр эерэг, сөргийг ярихаас илvv хуульд нийцсэн эсэх л ярианы гол сэдэв байх учиртай.
 
-Шинэчлэлийг төсөв, эдийн засаг талаас нь төр баталгаажуулаад өгөхөд дот­­оод сэтгэл­­гээний хуучин­­­саг арга хэлбэр нь өөрчлөгдөх юм уу?
 
- Хуучинтай, шинэтэй явдаг хорвоо л доо. Бидэнд хуучинсаг хvч хvчтэй байх хангалттай суурь шалтгаан бий. Пост-социалист орны, сэтгэлгээний монизмын, хөгжлийн гэх мэт. Гэхдээ монгол хvний менталитетийн нэг онцлог бий. Юмыг хурдан тусгаж авдаг, дасан зохицох чадвар өндөр, тэвчээртэй гэх мэт. Шvvгчидтэй уулзаж, ярилцаж байхад шинэтгэлд зохицох, өөрийгөө өөрчлөх гэсэн чармайлт ил тод ажиглагдаж байдаг. Энэ бол маш эерэг vзvvлэлт.
 
-Шvvгчдийн далд дайралт, эсэргvvцэл цухалздаг тухай сонсогддог. Vvнийг та хэрхэн хvлээж авдаг вэ?
 
- Би тийм их хvчтэй юм байгаа гэж бодохгvй байна. Хvний эрvvл саруул оюун ухаанд би итгэдэг. Ил хvлээн зөвшөөрөхгvй ч, сайн зvйлийг хvн ямагт далдуур хvлээн зөвшөөрч суудаг ухаант амьтан. Тэр л хангалттай. 
 
-Зовлон vзсэн чавганц шиг гэж Ерөнхийлөгчийн зvйрлэж хэлсэн шvvхийн салбарыг шинэчлэхэд өнөөдөр яг ямар тулгамдсан бэрхшээл байна вэ?
 
-Олон асуудал бий. Асуудал шийдэх хэрээр бас асуудал төрдөг нь амьдралын vнэн. Шvvхийн хvний нөөцийг шинэтгэх нь амаргvй байна. Хуульч гэх хvн олон ч шvvгчид тэнцэх нь цөөн байна. Хориодхон настай "хvvхдvvд" шvvгчийн шалгалтад орох юм. Шvvхэд элээсэн оймс бас хэрэгтэй биз дээ. Ийм нэг том асуудал байна. Бас шvvхийн дэд бvтэц их хуучирсан, хоцорсон байна. Би уржигдар АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо баригдсан Сvхбаатар дvvргийн шинэ ордонг харлаа. Сайхан ордон. Гэтэл Дээд шvvхээс эхлэн шvvхийн байруудыг тvvнтэй зэрэгцvvлэн харвал сэтгэл гутарна. Энэ яагаад ийм болов? Шvvхvvд яагаад хаягдав? Энэ бол бас нэг асуудал. Гэтэл соёлт ертөнцөд харин шvvхvvд нь ордонд байрладаг. Яагаад? Эрх ямбанд нь биш. Сvр хvч, бюрократ чанар, хvндэтгэл хvлээхvйц байлгах эрх ашиг нь тийм байхыг шаарддаг. Ингээд яриад байвал их олон зvйл, стандарт ярих болно шvv.
 
-Шvvгчдийн сонгон шал­­гаруулалт, хvний нөөцийн бодлого бас том асуудал. Мэдээж хэл ам татлахгvй, гомдол шvvмжлэлгvй шал­­гаруулалт гэж байхгvй. Саяхан нэлээн томхон сонгон шал­гаруулалт бол­­лоо. Vvнээс болж гарч буй гомдол санал хэр их ирэв?
 
-Санасныг бодоход гайгvй. Гэхдээ цөөнгvй гомдол ирсэн. Нийт найман гомдол ирсэн. Хоёр хvн хуульч биш хvмvvс буюу шvvхийн захиргааны ажилтан нараа шvvгчийн шалгалтад оруулж, хуульчдийн эрх ашгийг зөрчсөн гэсэн байна лээ. Мөн хоёр хvн ёс зvйн шалгалтын хугацаа ялгаатай байсан гэж гомдол гаргасан байсан. Оноо өөрчлөгдсөн гэсэн гомдол бас байсан. Тодорхой хvний тухай гомдол бас байлаа. Эдгээрийг нухацтай судалж vзсэн.
 
-Танай байгууллагыг Ерөн­­хийлөгчийг худал мэдээл­­лээр хангаж 12 шvvгчийг томилуулсангvй гэж хэсэг шуугисан. Энэ асуудал юу болсон бэ?
 
-Анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэр гарсан. Тэдгээр хvмvvсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагvй байна лээ.
 
-“Шvvхийн ерөнхий зөвлөл шvvхийн ерөнхий зовлон боллоо” гэж нэг иргэн цахимаар жиргэж байгаа харагдсан. Ингэж vзэл бодлоо илэрхийлэх нь шvvгчдийн ёс зvйд хэр нийцдэг юм бол?
 
- Шvvгч хvн төлөв төвшин байх ёстой. Зарим орны Vндсэн хуульд өө сэвгvй хvн байх ёстой гэж бичдэг. Ааш зангаа захирч байх учиртай. Яагаад гэвэл олон тvмэнд зөв харагдах vvрэгтэй. Тэгэх гэж шvvгч болдог.Тийм байна гэж тангараг өргөдөг. Нэг шvvгч тэгж жиргэдэг л гэсэн, би vзээгvй. Vндсэн хуулиар бий болгосон байгууллагыг зовлон гээд жиргээд байдаг шvvгчийг магадгvй тэр шvvгчээр хэрэг маргаанаа шийдvvлэх хvн бvр төлөв төвшин хvн гэж vнэлэх эсэх нь бас эргэлзээтэй.
 
-Шvvхийн захиргаа ,шvvн таслах ажлыг салгасан нь vр дvн авчирч байна уу?
 
- Шvvхийн шинэтгэлийн нэг чухал багана энэ мөн л дөө. Vр дvн гарч байгааг шvvгчид ил тод хэлж байгаа. Олон нийт дэмжиж байгаа. GIZ-ийн саяхны судалгаагаар олон нийт зөв зvйтэй ажил боллоо гэж дvгнэсэн байна лээ.
 
-Тойргийн шvvх хэр оновчтой юм бэ. Зарим хvн бvс дамнан шvvхдэх болж, зардал чирэгдэл гарч байна гэх юм?
 
- Энэ мөн олон удаа асуудаг асуулт байна. Олон хариулсан. Гол шvvмжлэл шvvхийг олон тvмнээс холдууллаа гэдэг. Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шvvх хотод нэг л байгаа. 
Vvнийг хэн ч биднээс холдлоо гэж vзэхгvй байгаа. Шvvх зардал гаргадаг шиг шvvхдэх хvн бас зардал гаргаж сурах ёстой биш vv. Тойргийн шvvхийн тухайд дээр хэлсэн GIZ-ийн судалгаанд оролцогчдын 64 хувь нь эерэг vнэлгээ өгсөн байна. Тэгэхээр судалгааны дvн оновчтой гэдгийг нотолж байна гэж vзнэ.
 
-Шvvгчдийн ёс зvй, мэдлэг боловсролыг сайж­­руулах дээр хэр анхаарч байна?
 
-Энэ бол мөнхийн асуудал. Шvvгчдийн сургалтын хөтөл­­бөрийн ерөнхий дизайн бат­­лагдсан. Одоо нарийвчилсан хөтөлбөр хийж байна. Гол агуулга нь чадваржуулах, салбар дундын мэдлэг олгох, эрх зvйн хэрэглээний нийтлэг байдлыг хангахад чиглэж байгаа.
 
-Шvvхийн захиргааны ажилтнуудын ахуй хангамж, хараат бус байдалд ямар өөрчлөлт гарч байна. Мөн шvvгчдийн туслах нарыг шvvгч болгохгvй гэх мэтээр яриа гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ?
 
-Шvvхийн захиргааны ажилтны цалин, хангамж тааруу байгаа. Тэдгээр хvмvvс шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэхэд тодорхой хэмжээгээр оролцож байгаа учраас бусад төрийн албан хаагчдаас ялгаатай байх ёстой. Судалж, шийдэх зvйл энэ хvрээнд олон байгаа. Хуульчаар гурваас доошгvй жил ажилласан буюу эрх зvйн хэрэглэх ажил эрхэлдэг хуульч шvvгчийн сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй гэсэн хуулийн заалт хэрэгжих учиртай. 
 
-Эвлэрvvлэн зуучлах тухай хуулийн хэрэгжилтийн vр дvн ямар байна?
 
- Энэ хуулийн хэрэгжилт сайн байгаа. Шvvхийн ачааллыг бууруулах, иргэд маргаанаа эв зvйгээр шуурхай шийдэх хөшvvрэг болж чадаж байна. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар 1639 өргөдлийг шийдвэрлэж, тvvний 899 эвлэрэл амжилттай болсон байна. 
- Шvvгчдийн мэргэжлийн vйл ажиллагааны төвшинг тогтоох тухай хуулийн зохицуулалт байгаа. Vvнийг олон нийт хvлээсээр байна. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
- Хуулиараа журмыг нь ШЕЗ боловсруулж, Улсын Дээд шvvхийн ерөнхий шvvгч батлах зохицуулалттай. Бид журмаа боловсруулаад Улсын Дээд шvvхийн ерөнхий шvvгчид хvргvvлсэн байгаа. Тэр журам батлагдахаар Мэргэшлийн хороо ажилдаа орно. 
 
- Саяхан нэгэн хэвлэлд шvvх шударга байснаас ухаалаг байх нь дээр гэсэн санаа харагдаж байсан. Энэ юу гэсэн vг вэ?
 
- Би бас тийм нэг юм харсан шиг санагдана. Шударга ёс, ухаалаг байдал хоёрыг ялгах, зэрэглэх гэсэн санаа юм уу даа. 
Гегелийн хэлсэн "Бодитой бvхэн зохистой, зохистой бvхэн бодитой" гэсэн vг байдаг. Тvvн шиг шударга ёс, ухаалаг байдал хоёрыг зэрэглэж, ялгалгvйгээр "Шударга бvхэн ухаалаг, ухаалаг бvхэн шударга" гэж хэлмээр байна. Шударга ёсны тухай төсөөллvvд эрvvл саруул оюун ухааны шvvлтvvрээр шvvгдэж гэмээж, тэр нь "шударга" гэдэг ойлголт, vнэлэмжийг бий болгодог.
 
Эх сурвалж: