sonin.mn
 
 
 Яг нэг жилийн өмнө хулгайлагдсан нигери охидыг суллахыг Нобелийн Энх тайвны шагналт, Пакистаны иргэн Малала Юсафзай уриаллаа.
Охидыг суллах уриалга бүхий дуу бичлэгийг тэрбээр интернэтэд тавьсан байна.
 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-нд лалын хэт давруу үзэлтнүүд Нигерийн нэгэн охидын сургуулиас 200 гаруй сурагчийг хулгайлсан юм.
 
“Охид ямар аймшигтай зүйлсийг туулсныг бид төсөөлж чадахгүй байна” гэж Малала хэлжээ.
Охидыг гэр оронд нь буцааж авчрахын тулд илүү их зүйл хийхийг Нигерийн эрх баригчид болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалахыг тэрбээр хүмүүсээс хүссэн байна.
 
Өнгөрсөн онд охид хулгайлагдсанаас хойш тэднийг буцааж авчруулахын төлөө Малала кампанит ажил өрнүүлсээр байгаа билээ. Тэрбээр Нигерид очиж, хулгайлагдсан охидын ар гэрийнхэнтэй уулзан сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг