sonin.mn

Өчигдөр Хууль зvйн байнгын хорооны хурал­­даанаар Улсын дээд шvvхийн шvvгчид нэр дэвшигчдийн талаар ШЕЗ-ийн танилцуулгыг сонссон юм Тодруулбал, Шvvхийн ерөнхий зөвлөл Шvvгчийн эрх зvйн байдлын тухай хуулийн10 дугаар зvйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шvvхийн шvvгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2015 оны 04 дvгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шvvхийн шvvгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдvvлэхээр шийд­­вэрлэсэн байна. Уг танил­цуулагатай хол­богдуулан гишvvдийн асуултад ШЕЗ-ийн дарга Н.Лvндэндорж хариулт өгч, гишvvд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишvvн С.Эрдэнэ

Шvvхийн жинхэнэ нvvр царай бол Дээд шvvх. Би ч өөрөө шvvхээр асуудлаа шийдvvлэх гэж явахдаа шvvх хуулийг яаж өөрчилж, шударга бус шийдвэр гаргаж болдогийг мэдэрсэн. Маш их улстөржсөн, захиалгатай шийдвэр гаргадаг. Шvvхээр асуудлаа шийдvvлэхээр явж байгаа хvн заавал Дээд шvvх хvртэл явдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн хувьд эцсийн итгэл найдвар нь шvvх байдаг.

УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл

Шvvх хараат бус ажиллах, шударга ёсны итгэл найдвар Дээд шvvхэд байдаг.
Олон шалгуур даваад орж ирсэн та бvхэн аль нэг талд орохгvй, тухайн vзэгдэлд анализ хийсэн, төвийг сахиж ажиллаарай. Өнөөдөр гvтгэх гэдэг зvйлчлэл эрх мэдлийн хэрэгсэл болчихсон байна. Та бvхэн иргэний эрхийг хамгаалах механизмаа хvчтэй болгох ёстой. Иргэний эрхийг хамгаалахад vйлчилж, эрх мэдэлд нь бага vйлчлээрэй гэж захъя.

УИХ-ын гишvvн Х.Тэмvvжин

Шvvгчдийг vзэгний эрх мэдэлтэй гэдэг. Дээд шvvхийн шvvгчдэд энэ эрх мэдэл бий. Иргэн хvн шvvхээс ямар vндэслэлээр, ямар учраас ийм шийдвэр гарсныг ойлгож байх ёстой. Ингэж ойлгогдохоор тайлбар бичих нь та нарын vvрэг. Энэ vvргээ биелvvлж ажиллаарай.

УИХ-ын гишvvн Ц.Нямдорж

Нэр дэвшvvлэх ажил­­лагаатай холбогдуулаад Захиргааны шvvгчийн хэрэг vvсгэх гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гарсан юм байна. Д.Ганзориг гэдэг хvн өргөдөл гаргаад хэрэг vvсгэсэн байна. Vvнийгээ Хуульзvйн байнгын хороо хэрхэн шийдэх гэж байна. Шvvгчийн сонгон шалгаруулалттай холбоотой ШЕЗ-ийн vйл ажиллагаанаас зарга тасрахгvй байгаа. Уг нь ийм зvйл гардаггvй л байсан юм даа. Би хоёр жил ШЕЗ-ийн дарга хийсэн хvн шvv дээ. Аль олон оноо авсныг нь нэр дэвшvvлж томилгоог нь хийлгvvлдэг байсан юм. Шvvгчид нэр дэвшиж байгаа шvvгч нь ШЕЗ-тэйгээ заргалдаад байна. Vvнийгээ ярилцах хэрэгтэй. Би нэр дэвшиж байгаа хvмvvс ном журмынхаа дагуу яваад томилогдоно байх гэж бодоод амжилт хvсч, ажлаа сайн хийгээрэй гэж захья. Хамгийн гол нь шvvх хуулийн өмнө шударга ёсны баталгаа гэсэн Vндсэн хуулийнхаа vvргийг биелvvлж ажиллах арга та нарт байна уу. Монголын шvvх жирийн арддаа шударга ажилладаг. Ном журмаар нь асуудлыг шийддэг. Сvvлийн vед мөнгөтэй хvний хvvхдvvд, мөнгөтэй хvмvvс, маш товчхоноор хэлбэл олигархиудын хvсэл зорилгоор шийдвэр гаргадаг, Улсын дээд шvvх тодорхой улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болж байгаа нь тvмэнд дэндvv ойлгомжтой, илэрхий асуудал болж байна. Ер нь Монголын төр, тvvний дотор шvvх том улстөрчийн дохио зангаагаар хvссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл Монголын шvvх олигархижиж байгаа нь vнэн. Одоо бvр давраад сонгуулийн vр дvнг шvvх гаргадаг болсон. Ингэж л Монголын шvvх булайгаа чирч байгаа учир ард тvмэн та нар дургvй байгаа. Монголын шvvгчидэд хэтэрхий шударга биш өндөр цалин тогтоосонд ард тvмэн дургvй байгаа. Адилхан ажил хийдэг прокурор, цагдаа хоёр нь бага цалинтай. Хамгийн хvндийг нь прокурор, цагдаа хоёр хийж, нарийндаа бол шvvх бэлэн материал дээр хэлэлцдэг л байхгvй юу. Ийм л балиар юманд та бvхэн битгий оролцоорой.

УИХ-ын гишvvн Ө.Энхтvвшин

Шvvх улс төрийн хvчний захиалгаар ажиллаж байна. Энэ бvхнийг засч, шударга ажиллаж, шvvхийн нэр хvндийг өргөх талаар ажилламаар байна. Шvvгчдийг яагаад олноор халж байгаа юм бэ.

ШЕЗ-н дарга
Н.Лvндэндорж

2013 онд Шvvх байгуулагдах тухай хууль батлаг­дсантай холбог­дуулаад шvvхийн бvтэц зохион байгуулалт өөрч­­лөгдсөн. Vvнтэй хол­боотойгоор шvvгчдийг томилох хөдөл­­гөөн гарсан. Vvн­тэй холбоотой 96 шvvгч шилжиж ажилласан. Тойргийн шvvх байгуулагдсан холбоотойгоор аймгуудад байсан шvvгчид бvсийн шvvх рvv шилжсэн. Vvнээс гадна нэг дор 20-30 жил ажилласан шvvгч нарыг сэлгэж ажиллуулсан. Энэ нь шvvгчийн дасан зохицож, хараат болохоос сэргийлсэн арга хэмжээ.

УИХ-ын гишvvн Д.Оюунбаатар
Шvvгч томилохтой хол­­боотой захиргааны хэргийн шvvх дээр гомдол гарсан гэх яриа байна. Vнэн vv.

Н.Лvндэндорж

Захир­гааны хэргийн нэгдvгээр шvvх дээр шvvгчийн сул орон тоон дээр нэр дэвшсэн нэг нэр дэвшигч мэргэжлийн холбооны vнэлгээтэй холбог­дуулаад гомдол гаргасан. Vvнд нь хэрэг vvсгэж байгаа юм байна лээ. Одоогийн байд­лаар Мэр­гэж­лийн хорооноос гар­гасан тогтоол хvчин төгөлдөр байгаа.


Эх сурвалж: