sonin.mn
 
 
Гудамж талбайд орхигдсон хүүхдүүд хаана очдог вэ? Цагдаагийн ажилтнууд гудамжнаас олдсон хүүхдийг эхлээд эмнэлгийн байгууллагад үзлэг шинжилгээ хийдэг.
Тэгээд хаяг нь тодрохгүй, асран хамгаалах хүн байхгүй бол асрамжийн газарт өгдөг. Тэгвэл одоогоор орхигдсон хүүхэд хаана, хичнээн байна вэ?
Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын хамтарсан судалгаагаар 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсад 31 хүүхэд асрамжийн газарт 950 хүүхэд асруулж байна гэсэн тоо  гарчээ. Хүүхдийн асрамж, халамжийн төвд  2013 оны сүүлчээр 965 хүүхэд байсан бол 2014 оны эхний улирлын байдлаар 910 хүүхэд болж, өмнөх оноос  55 хүүхдээр буурчээ.
 
Нийт хүүхдийн 242 нь буюу 24,9 хувь  нь гэр бүлтэй, 474 нь буюу 48,9 хувь нь хагас өнчин, 253 нь буюу 26,1 хувь  нь бүтэн өнчин хүүхэд байна. Гэр бүлтэй болон хагас өнчин 716 хүүхэд буй нь нийт хүүхдийн 73,9 хувь аж. Эдгээр орхигдсон хүүхдүүдийн эрх хэрхэн хангагдаж байгаа вэ? Дээрх  31 асрамжийн төвөөс ердөө нэг нь улсынх бол үлдсэн 30 нь гадаад, дотоодын хувь хүн, компани буяны байгууллагын санхүүжилтээр ажилладаг.
 
Орхигдсон хүүхдийг 16-18 нас хүртэл асрамжлаад бие даалган гаргадаг. Мөнхүү хүүхэд асрамжийн газраас гараад бие даах чадваргүй, орлогогүй, ажилгүй, мэргэжилгүй, сургуульгүй дахин орхигддог. Одоогоор энэ асуудлыг улсын хэмжээнд бүрэн шийдээгүй байна. Нийгмийн энэ завсардлыг арилгах хууль, нийгмийн "нөхөн төлөөс" ч алга. Орхигдсон хүүхдийн асуудлыг "орхисоор" байх уу?
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг