Монголд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон гэгдэж байсан Герман улсын иргэн Максимлян Лёонхард Клойбер нас барсан нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тодорхой болсон байна. Түүний цогцос Голомт хотхоны нэгэн байранд байсан бөгөөд тэнд удаан хугацаагаар амьдарч байсан гэдэг нь нас барсных нь дараагаар илэрч байгаа аж. Харин нас барсан шалтгаан нь гадны ямар нэгэн нөлөөгүй бололтой. Цагдаагийхан эхний үзлэгээрээ М.Л.Клойбер удаан хугацаагаар өвчтэй, хэвтэрт байжээ гэдэг дүгнэлт хийж байгаа аж. М.Л.Клойберийн амьдарч байсан байр хэнийх байсан, түүнийг ингэж нуугдаж амьдрахад хэн туслаж байсан, түүний залилсан их хэмжээний мөнгө хаачсан гээд олон асуудлыг цагдаагийнхан нарийвчлан шалгаж эхэлжээ.
М.Л. Клойбер ХБНГУ-ын иргэн бөгөөд хөрөнгө оруулалтын компаниас их хэмжээний мөнгө залилсан хэргээр 2004 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан юм. 2013 оны дундуур түүний хэрэгтэй холбоотойгоор Германаас мөрдөгчид ирсэн, манай мөрдөн байцаах албаныхантай хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээлэл ч гарч байсан билээ.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан энэ сэжигтэн монгол эмэгтэйтэй хамтран амьдарч байсан бөгөөд Монголд ирээд сураг тасарсан гэдэг. Түүнийг Монголоос гарсан, эсвэл амь насыг нь хөнөөсөн гэдэг олон таамгийг цагдаагийнхан 2013 оноос хойш шалгасан.
М.Л.Клойберийн сураггүй алга болсонтой холбоотойгоор ТЕГ-ын сөрөг тагнуулын албаны дарга хурандаа Д.Цогтбаатарыг саатуулан шалгаж байсан билээ. Сураггүй алга болсон Германы хэрэгтэй холбоотой гэж байснаа сүүлдээ бусдыг эрүүдэн шүүсэн, улсын нууц задруулсан гэж буруутган Д.Цогтбаатарыг одоо яллачихаад байгаа. Гэтэл сураг алдарсан сэжигтэн герман эр нийслэлийн төвд амьдарч байжээ. Тэгэхээр тагнуулын хурандааг эхэлж үндэслэлгүйгээр сэжиглэж саатуулсан гэдэг нь тодорхой болж байна.
Д.АРИУН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
ИЙМ Л БАЙХГҮЙ ЮУ. МУУСАЙН ЦАГДАА НАР. ХУРЦЫГ ОДОО БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦОГТБААТАРЫГ ТАГНУУЛЫН ДАРГААР ТАВЬЖ ШОРОНД ХИЙСЭН ӨРӨӨ ЦАЙРУУЛЦГАА.
Заавал Голомт хотхонд байдаг нь ч юу вэ дээ. Зайсан байсан гэвэл илүү үнэмшилтэй байх байлаа.
манай цагдаа тагнуул хөөрхий чааваас хорвоогийн тоосыг нэг юм хөдөлгөсөн болцгоогоод хамар дор нь нуугдцан байгаа хүнийг олж чадахгүй. чаддаг нь мөрөөрөө явж байгаа хүнийг баривчлах эрүүдэх хилс хэрэгт гүтгэх. пиздануудыг тараавал таарна.
ЦАГДААГИЙН НӨХДҮҮД МЭДЭЖ БАЙСАН БАЙХ АА, 12 САЯ ЕВРО ХЭН АВСАН ВЭ
Германууд манайхантай хамтраад хvнээ Монголоос олоогvй гэхлээр чинь манайх мен ч мундаг улс ч шиг! Хилээр орсон, гарсныг нь тогтоож чадаагvй гэхлээр естой нэг замбраагvй байгаагийн гэрч!!! Хелхеж гарч ордог нь 2 сая ч хvрэхгvй дээ! Ганц малчин айл сая малаа яаж нvдлэж, арчилж беегнvvлж авч явдаг билээ?!
hahahahha. ёстой үнэн шүү
mongol emegtei naiztai baisan gedgiig Germanchuud ilruuleed Mongol ruu handahad manaihan tiim hun end baihgui gesen hariu ugsun, tegeed l German interpoloor haij baisan tehees germaniid manaihtai hamtarch haigaad olooguin bishee,
Manai mongol chini iimerhuu ymnuudad bo lyoroolgui sav shig l erj olohod hitsuu gazar shuu dee, zugeer l hotiin bi gehed zunduu olon gudamjuudaar udur bolgon yavdag baij tootoi hediinh ni neriig medne. yuun ter hun amiin burtgel ene ter...
Юу юуны туханд хүрэлгүй хорьж дарамталж хэлмэгдүүлж хүчээр хэрэг хүлээлгэдэг энэ тэнэг аргаа болиочээ Цогтбаатарыг ёстой үйлийг нь үзсэн дээ тэр ХУРЦ гэдэг нөхөр Далимдуулж өш хонзон атаа хорслоо авсан Цогтбаатарыг ажилд нь эргүүлэн тавьж ХУРЦЫГ шоронд хийх нь шудрага ёсонд нийцнэ Цогтбаатарын хохиролыг Хурцаар бүрэн төлүүлэх хэрэгтэй 0р нь Цогтбаатар ч биш маш олон хүнийг энэ мэтээр худлаа хэрэг тулган ялалж байгаа
12 сая евро хэн авав? Мөнгийг нь улсын орлого болгооч. Цэцэрлэг сургууль барьж германы мөнгөндөө хорогдсон сэтгэлийг тайлах хэрэгтэй. Иймэрхүү их хэмжээний мөнгөтэй новшнуудыг орогнуулаад мөнгөнийх нь 50 хувийг аваад байвал яасан юм бэ. Чингис самурай бондын мөнгөөс ч их мөнгө орж ирнэ. Ямар хамаа байна аа
МОНГОЛ НАЙЗ ХҮҮХНИЙХ НЬ ДҮҮГИЙН ГЭРЭЭС ОЛДСОН ГЭЭД НЭГ САЙТ ДЭЭР БАЙЖ Л БАЙНА ЛЭЭ ШД. МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ АДГУУС БОЛСОН МОНГОЛЧУУД. ХҮҮРТЭЙ ХАМТ ЯАЖ НОЙР НЬ ХҮРЧ УНТДАГ БАЙСАН БАЙНАА. БАС ТЭГЭЭД ХОРТ ХАВДАР ГЭЭД НЭГ ҮЛГЭР ЗОХИОЧИХСОН. ИЛ ЦАГААН ОЙЛГОМЖТОЙ БАЙТАЛ 10Н ЖИЛ ХАЙГААД Ч ГЭХ ШИГ. НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ ЦАГДАА НАРТ ХАХУУЛЬ ӨГӨӨД НУУГААД БАЙСАН ЮМ БИШ ҮҮ. ШУНАЛТАЙ ХАР ШУЛАМ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭНЭ ЭЭ.
yasan teneg amitan be? 12 say evrootoi baijeej, ochij ochij muu umhii mongolruu yavdag estoi neg usan tolgoi baina...
harin tiimee, heleed yahuu. Mongol
mongold irdeg gadnii nuhduud bol dandaa bolj butehgui l nuhduud baigaa.
12 say n'zalillangiin um baisan bolohoor manaihaas uur zambaraagui shuguin oron ch baihgui bolood l irsen oilgoj yadaad baih um baihgui l baina shdee,uur haana yamar ch uls orond iim munguu nuugaad uuruu uhtelee horogdood baih bolomjgui,
Аюулгүй газар гэж монголыг зөв сонгожээ. Хэнийг ч худалдаж авч болох, цагдаа хүчнийхэн нь маанагдуу, улс нь өөрөө замбараагүй. Ухаантай чөтгөр байж
chmtai sanal neg bn...hen negen zorigtoi aawiin huu hezee negen tsagt ene ulsiin ayulgui bdaliig zohitsuulahgui bol ulam l hetsuu l bolood bnda...
Ёндонгийн Гантуяа гэж 45 настай эмэгтэитэй хамгийн сүүлд амьдарч байсан ба түүнииг ч бас хайж байгаа юм бн.
mongoliin tagnuuliinhan bol mongoliin ydarsan gadaad dotoodod amidrah gej yaaj baigaa heden mongolchuudaal hurts Enhbayar terbishdawag naraar hulgailj awchiraad l ervvden shvvj alj bah tawaa hangadag heden aluurchid uls torchidiin bogs bogs doloogchid um bn daa hamar Doroo baigaa umiig medehgvi l bn tendee bolon awlagchid shvv dee MAK gedeg kompan hutagchin sumtai hvniil ugaadasnii doloogchid um bn daa ee chaawaas daa tagnuuliinhan gej baihaar MAKiin gereet haruul geed helchihmeer um daa
Бичиг үсэг мэдэхгүй, монголоор сайн ярьж чадахгүй хужaaгийн эрлийзүүд сайтын сэтгэгдлээр дүүрэн байдаг болжээ.
huvaagaad avaa biz neg mongol n bayan baival sain shdeee
ё гантуяа энэ авгай л мэдээж баян тансаг юм чинь гер нөхөртэйгээ тансаг байранд амьдарч тансаг машин сольж унаж ансаглаж одоо ч тансаг хоер гурван байртай авгай юм чинь бүх мөнгийг нь энэ авгай мэдээж аваа биздээ
ёстой шуналтай авгай германд ажиллаад тэгтэлээ баяжина гэж бхгүй мэдээж ойлгомжтой л бна шдэ
Gantuyag sain shalgaarai ter emegtei Berlind 4 huhhedteigee bdag bsan huuhduud ni medej l bgaa, muuhai yum hiisen huuhen dee, haramsaltai ni uhsen hun ug heleh bish dee,,,,,,,