sonin.mn

Өнгөрсөн долоо хоногийн дундуур УИХ-ын гишvvд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан сайд нарын гарын vсэгтэй Монгол Улсын иргэн бvрийн нэр дээрх Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хариуцахгvй болохыг мэдэгдсэн албан бичиг хvлээн авчээ. Энэхvv албан бичигт Тавантолгойн нvvрсний бvлэг ордын ашиг орлогоос иргэн бvрт олгохоор нээсэн 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах учиртайг битvvхэн сануулсан байна. Монголын улстөрчдийн сонгуулийн амлалтаар анх гарч ирсэн Тавантолгойн 1072 хувьцааны асуудал ийнхvv Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнд тусгагдаагvй гэдэг нь тодорхой болов. Энэ талаар болон Тавантолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхvvтэй уулзаж ярилцлаа.


-Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциум болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны дунд Монгол Улсын иргэн бvрт олгогдсон 1072 хувьцааны асуудлаар ойлгомжгvй байдал vvсээд байгаа юм байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороон даргын хувьд энэ асуудлыг хэрхэн дvгнэж байна?


-Тавантолгойн нvvрсний ордыг эзэмшигч Монголын төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 20 хувийг Монголын ард тvмэнд 1072 ширхэг хувьцаа болгон vнэгvй өгсөн. Нэг ёсондоо Тавантолгойн нvvрсний ордод Монголын ард тvмнийг төлөөлж, эрх ашгийг хамгаалагч нь “Эрдэнэс Тавантолгой” компани юм. Гэтэл одоо Засгийн газар би орно гэж дайрч эхэлсэн. Хэрвээ Засгийн газар орж байгаа юм бол Монголын ард тvмний эрх ашгийг эцсээ хvртэл хамгаалж, хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээртээ “За Тавантолгойд Монголын ард тvмэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа шvv. Тэр хувьцааг хамгийн эхлээд амь оруулж, манай иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаарай” гэж энэ гэрээнд маш тодорхой нөхцөл тавих ёстой. Нөгөөтэйгvvр хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ тусгай бvлэг оруулж асуудлыг шийдэх хэрэгтэй.


Тэнд Шинхуа, Энержи ресурс, Монголын ард тvмнийг заавал оруулах ёстой. Тэгж байж Монголын ард тvмэн буюу хувьцаа эзэмшигч бид насан туршын “дивидент” авах боломжтой болно. Яагаад гэвэл Тавантолгойд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 100 хувь Монголын төрийг төлөөлж байгаа учраас тийм л шаардлага тавих ёстой юм.


-УИХ-ын гишvvдэд ирсэн бичиг ямар учиртай юм бол. Тэнд яг юу гэж бичсэн байна?


-Энэ сарын 20-нд эд нар хуралдсан юм билээ. Тэр хурлаасаа 151 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолд юу гэж заасан гэхээр Тавантолгойгоос мөнгө, хувьцааны алийг ч аваагvй иргэдэд хувьцааг нь өгье гэж шийдсэн юм байна. Хоёрдугаарт эд нар бол Тавантолгойд хувьцаа эзэмшигч биш гэсэн байгаа юм. Гэтэл та бидний хувьцаа нь Тавантолгойн нийт активын 25 хувиас дээш буюу 189.7 тэрбумаас дээш vнийн дvнтэй байгаа.
Товчхондоо та бид “Эрдэнэс Тавантолгой”-той хэлэлцээр байгуулсан болохоос биш хувьцаа эзэмшигч биш болж таарч байна. Гэтэл төрийн албан хаагчид АТГ-т Хөрөнгө орлогын мэдvvлэг гаргаж өгөхдөө “Тавантолгойд 1072 хувьцаа эзэмшдэг” гэж мэдvvлэг гаргаж өгөх ямар шаардлагатай юм бэ. Тийм биз дээ. Ийм л улаан цайм дээрмийн ажиллагаа Тавантолгойд явагдаж эхэллээ.


Ард тvмний зайлшгvй хэрэгцээ, шаардлага, бvрэн эрхийг ийм улайм цайм хулгай, луйврын аргаар дээрэмдэж яагаад ч болохгvй. Монголын ард тvмэн Оюутолгой, Тавантолгойн зөвхөн нэгэн дээр нь эрх тэгш, шударга гэрээ байгуулчихвал санаа зоволтгvй, элбэг хангалуун амьдрах боломжтой.


-Оюутолгойд Монголын төрийн эзэмшлийн 34 хувь нь байгаа юу, байхгvй болгох ажиллагаа эхэлчихсэн юм болов уу?


-Оюутолгойн 34 хувийг Монголын ард тvмэнд vнэгvй өгөх ёстой байтал энэ нөхөр С.Баярцогт гөжvvдлэсээр байгаад зээлээр авчихсан юм шvv дээ. Рио Тинтогийн худлаа, vнэн хөрөнгө оруулалт, санхvvжилтийн зардал нэмэгдэхийн хэрээр бид бvхэн айдас, тvгшvvртэй амьдарч байна. Саяхан болсон хаалттай хуралдаанаар Оюутолгойд хийгдсэн гээд байгаа нэг тэрбум ам. долларыг шал худлаа цаасан дээрх тоо, хөрөнгө оруулалт гэдгийг ярьсан. Монголчуудын өр улам л нэмэгдэж, тэндээс олж авах учиртай өчvvхэн ашиг орлого маань байхгvй болсоор байхад Рио Тинто Олон улсын хөрөнгө санхvvгийн зах зээлд улам л дээшээ цойлоод байна. “Бид нар Монгол Улсад зургаан тэрбум ам. долларын хөрөнгө оруулж, сая, сая тонн зэс, алт дэлхийн зах зээлд нийлvvлж байна” гээд л пиар хийгээд яваа. Гэтэл Рио Тинтой Монголын говьд ямар их хор хохиролтой олборлолт явуулж байгааг С.Баяр ч, С.Баярцогт ч огт мэдэхгvй, гадарлахгvй л явж байгаа. Оюутолгой өнөөдөр нэг секундэд 1.5 тонн ус ашиглаж, Монголын говийн гvний усыг хэдхэн жилд соруулж дуусгаад, амьтан, ургамалгvй ангамал цөл болгохоор улайран ажиллаж байна. Байдал өдөр ирэх тусам муудна. Монгол Улс гvний усаар хамгийн бага орнуудын нэгэнд ордог. Гэтэл Оюутолгой, Тавантолгойд гvний усыг ямар ч хараа хяналтгvй, дур зоргоороо ашиглаж байгаа.


-Таны ярианаас Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхдээ Монгол Улсын Засгийн газар иргэддээ олгогдсон 1072 хувьцааны асуудлыг ор тас орхигдуулжээ гэж ойлголоо. Хэлэлцээр төгсгөлийн шатандаа орчихсон vед энэ асуудлыг нөхөн оруулж болох болов уу?


-УИХ-ын гишvvн хууль өргөн барихдаа хууль, тогтоолын төсөл өргөн барих журмын хvрээнд л барьдаг. Тэрэн дээр ТББ-ууд, яамдын санал, Засгийн газрын санал дээрээс нь хууль тогтоомжинд байх ёстой бусад бvрдэл гээд хуулинд заасан дарааллаар явдаг.
Харин Тавантолгойн гэрээг оруулж ирэхдээ зvгээр л гурван янзын гэрээний төсөл гэсэн албан бичиг маягийн юм л оруулаад ирж байгаа юм. Одоо энэ жишээ нь “Хэлцэл” гээд тавьчихсан, нэг ёсондоо Монголын төрийг доромжилсон юм л явж байна. Гэхдээ УИХ-ын нэр бvхий хэдэн гишvvн популистаараа дуудуулж, эсэргvvцсээр байгаа ч Засгийн газраас өнгөрсөн пvрэв гарагт өргөн мэдvvлсэн “Тавантолгойн нvvрсний ордыг хөгжvvлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ирэх пvрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Уг нь Засгийн газар гэрээндээ тусгах ёстой бvх зvйлээ хамруулаад л өргөн барих ёстой. Хуульд нийцvvлж юмаа өргөн барина гэж ерөөсөө байхгvй болчихсон.


-УИХ-ын тодорхой нэр бvхий гишvvд томоохон төслvvдийг гацааж, эдийн засгийн хямралыг улам даамжруулж байна гэсэн шvvмжлэл байнга явж байна. Энэ талаар сэтгэл тань эмзэглэдэг vv?


-Хэдэн популист гэж хараалгаж, зvхvvлсээр байгаад нэг vеэ бодвол дөжирч дээ. Гэтэл бидний нэрийг холбож, харааж дайраад байдаг нөгөө том төслvvд нь явж л байгаа шvv дээ. Оюутолгой хөдөлдгөөрөө хөдөлж, явдгаараа явлаа гээд Монголын гурван сая иргэний амьдралд хумсын толионы чинээ ч мэдрэгдэж, vр ашгаа өгч байгаа юм байхгvй. Харин Оюутолгойн эзэдтэй янз бvрийн бохир тохиролцоо хийсэн тоотой улстөрчид өнөөдөр хэрхэн амьдарч, орлого ашиг нь яаж өсөн нэмэгдэж байгааг АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдvvлгээс нь ард иргэд олж харсан нь тодорхой. Vнэндээ хэдхэн тооны улстөрчид хагартлаа баяжиж байна, ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.


Гэтэл Монголчуудыг жилд ганцхан удаа 100 мянган төгрөг аваад юу дуртайгаа хий гэж байгаа нь vнэндээ хэтэрхий доромжлол биш гэж vv. Уг нь дөнгөж гэрээнд гарын vсэг зурангуут хvн бvрийн дансанд нэгж хувьцааных нь vнэ 15 мянган төгрөг, vйл ажиллагаа яваад эхэлсний дараа Олон улсын банк санхvvгийн зах зээлд гарсны дараа хамгийн бага нь нэг ам. доллар цаашаа сая төгрөг хvртэл өсөөд явах бололцоотой ногдол ашгийнхаа талаар л яриад байна. Хөрөнгө оруулагчид нь нvvрсээ хэрхэн олборлож, зарж борлуулаад ашгаа олох нь бидэнд чухал биш. Хамгийн гол нь бид урьдчилаад ногдол ашгаа хvртэж сайхан амьдармаар байна шvv дээ.


-Хэрвээ Тавантолгойн гэрээ цуцлагдсан тохиолдолд манайхыг Олон улсын Арбитрын шvvхэд өгч, дааж давахын аргагvй өр төлбөрт оруулчихгvй байгаа?


-Хэрвээ бид Тавантолгойд хувьцаа эзэмшдэг бол, гэрээний гурав дахь эрх тэгш этгээд мөн бол энэ гэрээний vргэлжлэх хугацаа 60-100 жил байсан ч бидэнд ашигтай. Яагаад гэвэл уул уурхайн томоохон төсөл удаан хугацаанд vр ашиг нь нэмэгддэг бичигдээгvй хуультай. Харин бид энэ гэрээнд ийм эрхтэй субьект биш бол хатуу vvрэг хvлээх ёсгvй. Яг энэ талаар заасан Эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх тухай хууль бий.Тэр ч vvднээс 2010 онд Тавантолгойг дундаа хамтран өмчилчихсөн, Монголын ард тvмний өмч байхгvй юу. Харин Оюутолгойд төрийн өмчийн 34 хувь байна гээд шийдчихсэн. Дахиад сануулахад Тавантолгойд Монголын ард тvмэн 189.7 тэрбумаас ч дээш төгрөгөөр хэлэлцээр хийж хамтран өмчлөгч болчихсон юм. Тийм болохоор бид албан ёсныхоо өмчийн талаар чангахан дуугарна, ярина. Энэ бол популизм биш. Харин энэ бол зургаан тэрбум тонн сайн чанарын нvvрстэй бvлэг орд Тавантолгойд дээр vvсч магадгvй болоод байгаа хулгай, луйвар, дээрмийн ажиллагааг зогсоох гэсэн ард тvмнийхээ төлөө, тэдний маргаашийн эдийн засгийн баталгааны төлөөх шударга тэмцэл юм.


Бид нарын зvгээс тавьж байгаа шаардлага бол Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хувьцаа эзэмшдэг компани л хэлэлцээрт орох ёстой болохоос УИХ, Засгийн газар өмнvvр нь дайрч орох ёсгvй л гэсэн зарчмын хатуу байр суурин дээрээ бат зогсож байгаа. Зvгээр УИХ яах аргагvй оролцох болсон шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-н нөхдvvд өөрсдөө орно гэж байснаа хойш нь тавиад Монголын ард тvмэн буюу нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахгvй байгаа учир л бид нар дуугархаас өөр аргагvй болчихоод байгаа юм. Уг нь энэ бол хэдэн мянгаараа явдаг жирийн төслvvдтэй л адилхан нэг төсөл шvv дээ.
Зvгээр л нэг аж ахуйн нэгжvvдийн хооронд хийгддэг иймэрхvv хэлэлцээрийг Мега энэ тэр гэж дэндvv дэврvvлж, дээш нь шидээд байх ч хэрэггvй юм. Заавал “Эрдэнэс Тавантолгой” монголчууд бидний 1072 хувьцааг аваад явж чадахгvй гэж vзээд байгаа юм бол хөрөнгө оруулагч нэг субьект гээд байгаа “Энержи ресурс”-д өгчих л дөө. Асуудлыг яаж ч шийдэж болохоор байхад заавал Монголчуудыг өмч хөрөнгөгvй болгож гарыг нь мухарлах гээд байгааг яагаад ч зvгээр хараад сууж болохгvй.
Ямар ч гэсэн энэ долоо хоног нэлээн халуухан маргаан, мэтгэлцээн дунд өнгөрөх нь тодорхой. Биднийг юу ч гэж байсан, яаж ч дайрч давшилж байсан нийт Монголын ард тvмний тусын тулд юунаас ч айхгvй ярих, тэмцэх л болно.


 

 

 


-Асуудлын гол нь УИХ-ын даргын зөв vv, Ерөнхий сайд болон М.Энхсайхан сайд нарын зөвvv гэдэг дээр иргэд санал хуваагдаад байгаа. Харин та асуудлыг аль өнцгөөс нь харж байна?


-Уг нь яг энэ асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөмж гарсан юм байна лээ. Тэнд улстөрийн албан тушаалтан буюу аль нэг сайд энэ хэлэлцээрт шууд оролцож, гэрээ хэлцлийг авч явах ёсгvй гэсэн зөвлөмж гарсан байдаг. Тэр ч утгаараа Тавантолгойд гvйцэтгэх засаглал хутгалдаад байх ямар ч шаардлага байхгvй. Тэгэхээр Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар яах гэж улайраад байгаа нь ойлгомжтой учраас МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагуу Тавантолгой орд Монголын ард тvмний өмч байх ёстой. Бид тvvний төлөө л тэмцэж яваа.


Эх сурвалж: